Шашин, төрийг хослуулан баригч сайдтан л дутаж гэнэ
2016/09/06
Хүний амьдралд юу эсийг үзэхэв хармааны хулгайч, гудамжны танхай этгээд, эрүүгийн “элементүүд”, шалиг завхай эрс төрд том дарга, сайдын албан тушаал хашиж өөрийгөө бус бусдыг шүүмжилж суухыг харлаа.
Ардчиллын буянаар 20 гаруй жил л ийм нөхдүүдийн ариухан цагаан амьтад шиг даналзаж явахыг үзлээ. Гэхдээ шашин, төрийг хослуулан баригч сайдтанг үзээгүй явж. 65 суудал авч үнэмлэхүй олонх болсон МАН-аас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ны сайдаар П.Сэргэлэн хэмээх уяачийг томилсон.
П.Сэргэлэнгийн хувьд Монголын морин спорт уяачдын холбоонд байхаасаа л залуу уяачдыг дээрэлхэж, холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаараа далайлгаж өөрийн морийг бай шагналд хүргэж явснаараа зартай нэгэн. Ингэж л П.Сэргэлэн сайдтан залуу уяачийн морийг хасуулж өөрийн морийг уралдуулсан явсан сэргэлэн нэгэн.
Ийнхүү Морин спорт уяачдын холбооны амбиц ихтэй, ашиг сонирхлын зөрчилтэй, алдар нэрийн төлөө залуучуудыг нухчин дарагч П.Сэргэлэн дарга холбооныхоо тэргүүн, МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдын татаасаар Хөдөө аж ахуйн яаманд заларсан гэдэг. Тэгвэл ажлаа аваад удаагүй байгаа П.Сэргэлэн сайдын анхны хийсэн томоохон ажил нь өнгөрөгч амралтын өдрүүдэд тохиолоо.
Тэрбээр өнгөрөгч амралтын өдрүүдээр 1500 гаруй лам цуглуулан ном хуруулж энэ жил арвин ургац хайрлахыг байгаль дэлхийгээсээ гуйн мөргөлөө. П.Сэргэлэн сайдын санаачилга, ивээл дор явагдсан энэхүү арга хэмжээг Гандантэгчинлэн хийд, Газар тариалангийн холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд нэлээдгүй хөрөнгө зарсан нь ойлгомжтой байна.
Харин тэрхүү мөнгөө П.Сэргэлэн сайд салбарынхаа тулгамдсан зарим нэг асуудлыг шийдэхэд зарцуулсан бол яах байсан бол. Ерөөсөө ном уншуулаад хөдөө аж ахуйн ажлыг хийчихдэг юм бол хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэшсэн ажилтан, албан хаагчдаар яах юм, Хөдөө аж ахуйн яаманд “Газар тариаланг бурхны шашнаар удирдахуй” нэртэй хэлтэс байгуулаад тэндээ хэдэн лам ажиллууд хавар, намартаа бороо, хур тунадас, салхи шуургыг зохицуулж арвин ургац хураагаад байвал зүгээр юм биш үү. Төсөвт ч хэмнэлттэй.
Магадгүй П.Сэргэлэн сайдын санаачилсан дээрх үйл явдал Монгол төдийгүй дэлхийд байхгүй сонин содон үйл явдал байх. Нөгөө талаас энэ үйл явдал энэ дөрвөн жилийн хамгийн хөгтэй нь болж мэдэх юм шүү. Чухамдаа энэ мэт үйл явдлуудаас болоод энэ Засгийн газрыг ард түмэн Мэргэжлийнх үү, Мэдрэлийнх үү хэмээн гайхацгааж байна. Цөвүүн цаг ирэхэд олон нийт лам шашинаа гэх нь элбэгшдэг гэдэг үг юутай үнэн бэ.
Гэхдээ Цагаан сараар хөдөөний айлд орсон мэт сэтгэгдэл төрүүлдэг П.Сэргэлэн сайдын яамных нь албан өрөөнөөс салдаггүй хултай айраг, хэвийн боовоор өрсөн тавгийн идээ, үнэтэй хөрөг, эмээл хазаар гэх мэт зүйлс эгээтэй л түүнийг орсон гарсан зочид гийчдийнхээ буянаар өдөр бүр шахуу Цагаан сар тэмдэглэж суудаг гэж хэлэгдэхэд ойрхон болгоод байгаа. Харин ийм хүн “хямарчихсан” гэхээр нэг л сонин санагдаад байгаам даа.
Төгс
ugluu.mn
Зочин · 2016/09/06
Ер нь бол шашингүйн үзэл Орос Моншол Хятад гуравт л хүчтэй явсан боловч газар авч гавиагүй байх. дэлхийн бүх үндэстэн хөгжилтэй хөгжилгүй бүгд шашин шүтдэг байхад би яагаад болдоггүй юм. хуучны коммунистуудын үлдэгдпэл ийм яриа ярьдаг байх. Номоо уншуул сайдаа. ядаж тариаланчдад сэтгэл өег байна.
Irgen · 2016/09/06
Gui e ter nom ailduulah ch yahav sanaachlagaar gej bn shde. Harin ter tom tavag ntr arai umaa
Зочин · 2016/09/06
Мухар сүшигт авсан хүн, улс хоёр хол явдаагүй юм даа
Шарын шашныг одооноос хязгаарлахгүй бол төр, улсыг минь мөхөөнө шүү
Зочин · 2016/09/06
Их шашанжвал Түвдийн араас нь орондоо.
Зочин · 2016/09/06
Шарын шашныхан одоо бүр давраад сайд, ерөнхийлөгчийн дэргэд, заримдаа дээр нь суудаг болжээ.Энэ чинь л мөхөхийн цондон доо
Зочин · 2016/09/06
Шашинжвал монгол төр, монгол улс мөнхө гэдгийн мэддэгүй мал уудаа. энэ чинь
Saraa · 2016/09/06
Uneheer huh ineed hureed hushij uhlee. Yu ch gej helehee medehgui baina. Saidiin uruuguur zochilj saihan hoshin shog uzeh yum bishuu
zochin · 2016/09/06
tenegee garch ajlaa hiigeech.