Баруун гар тийш чөлөөтэй эргүүлэх талаар иргэдээс санал авч эхэллээ
2016/09/08
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах “Ажлын хэсэг”-ийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын зарим уулзвараар тээврийн хэрэгсэл баруун гар тийш чөлөөтэй эргэдэг болгох талаар хэлэлцсэн.
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын танилцуулснаар нийслэлийн хэмжээнд нийт 142 уулзвар байгаагаас 48 уулзвар нь баруун гар тийш чөлөөтэй эргэх боломжтой бөгөөд уулзвар нэвтрэхдээ тээврийн хэрэгсэл гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш чөлөөтэй эргэх нь уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа юм. Мөн автозамын ачааллыг бууруулж, дуу чимээ, агаарын бохирдлыг багасгахад нөлөөнө гэдгийг хэлэв. Гэхдээ ингэснээр зам тээврийн осол гарах эрсдэл үүсч болзошгүйг ч анхааруулсан юм. Тиймээс нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү энэ асуудлаар иргэдийн дунд нээлттэй санал асуулга явуулах үүрэг өгсөн. Эхний ээлжинд Баруун 4 зам, Зүүн 4 зам, Саппорогийн уулзвар, Гэсэр сүмийн уулзварын эгнээг нэмэгдүүлэн туршихаар төлөвлөж байна. Ингэхдээ уулзвараар хориглосон дохиогоор баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгслийн жолооч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогч иргэн, тээврийн хэрэгсэлд зам тавьж өгч байхаар төлөвлөжээ. Замын хөдөлгөөний энэ дүрмийг АНУ 1970-1982 оны хооронд автомашины шатахуун хэмнэх зорилгоор, Канад улс 2003 онд 9 сарын хугацаанд нэвтрүүлж байсан байна. Харин өнөөдрийн байдлаар Герман, Франц, Польш улсад ийм дүрэм үйлчилж байгаа юм байна.
Санал асуулгыг Нийслэлийн ЗДТГ-ын албан ёсны цахим хуудас www.ulaanbaatar.mn болон www.news.mn , www.ikon.mn зэрэг мэдээллийн сайтаар, Улаанбаатар хотын замын цагдаагийн газрын фэйсбүүк хуудсаар дамжуулан авч байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Зочин · 2016/09/08
Zuv demjij bn
Зочин · 2016/09/08
монголчуудыг цөөлөх үйл ажиллагаа эрчимтэй л явагдхана дээ
Zochin · 2016/09/08
Demii mongold tohirohgui
Зочин · 2016/09/08
Уг нь зөв санаа юм.Гэвч манайд хэцүү дээ.Дүрэмгүй юм шиг дайрдаг улсууд шүү дээ.
Зочин · 2016/09/08
үүнийг дэмжихгүй байхаа манайхан өнөөдрийн байдлаар л гэхэд ногоон гэрэл ассан байхад л хүн дайрч алчих гээд байдаг ялангуяа хүүхэд, хөгшидөд маш осолтой. тэд бол гэрлэн дохиогоо хараад л шууд гарна, машин эргэж орж ирнэ гэж бодохгүй . ЭНЭ БОЛ ХЯТАДАД МӨРДӨГДДӨГ ДҮРЭМ Ш ДЭЭ, ОДОО ЗҮГЭЭР ЮМ БОЛГОНЫГ ХЯТАДТАЙ АДИЛДХАН БОЛГОХ ГЭЭД БАЙХ ЮМ
Зочин · 2016/09/08
Уул нь энэ их дажгүй юм шиг байгаа юм солонгост тийм байдаг даан ч манай жолооч нарт замын хөдөлгөөний соёл гэж байдаггүй болохоор дэмий байхоо гэрлэн дээрээ зогсдоггүй дайрдаг зарим тэнэгүүд наандаж эд хөрөнгө цаандаж эрүүл мэнд хүний амь насанд хүрэншдээ. ГАЙ ГАЙ ГАЙ...
Зочин · 2016/09/08
За ёстой дэмжмээргүй санал бна,Одоо явган зорчигчийн ногоон гэрэл асчихсан байхад л дайраад ороод ирдэг шүүдээ.Ногоон гэрэлд итгээд явхад ийм хэцүү байхад наад дүрэм чинь батлагдвал явган зорчигчдод бүр хүндрэлтэй болох юм байна.Монголоос өөр оронд бол дүрэм зорчоогүй явган зорчигч хаан шүүдээ.Манайд бол эсрэгээрээ машинтай хүмүүс явган хүмүүсээ айлгаад л байдаг.
Зочин · 2016/09/08
Iim bolgochihwol Zam garch bgaa ywgan zorichigch l ih dairuulah bhdaa
Зочин · 2016/09/08
Zam tawij ogoh uu harinch chihej dairaad awto osol gargah wii de
Зочин · 2016/09/08
Orkuud dairaad chihendee. Baliar yumnuud
Зочин · 2016/09/08
Zuw.iim boloh heregtei .koread iim l bdag.hvn zoriyd awaar hiideggyi l bhgyi yu.
Зочин · 2016/09/08
ketsuudee manaihan zam tavij uguud oroh bolovuudaa daa zam tavij uguhgui zugeer yavj bgaa ursgalaa tvgjeeed zavarandaa