Гадныханд байдгаа барьдаг ч иргэдээ цалинжуулж чаддаггүй өрөвдөлтэй монгол тогтолцоо

Өнөөдөр Оюу толгой компанийн ажилтнуудын цалингийн хүснэгтийг хүргэсэн. Манай улсыг гадны төлөөлөгчид “алтан дээр суусан гуйлгачид” гэдэг. Үнэхээр манай улс өртэй. Хасагдлаа, хасагдаж байна гэх мэдээлэл цацагдахаас илүүтэй нийтдээ тэдэн төгрөгийн өртэй болж байна, зээл авахаар боллоо, тусламж гэж л дуулдана.

Гадаадын олон компани үйлдвэр, үйлчилгээний байгууллагууд нэмэгдэж үйл ажиллагаагаа явуулж байгаа ч ажилтнуудын цалин харьцангуй өөр байдаг. Монгол ажилтан 500 мянгын цалин авч байхад гадаадын ажилтан сая 500 мянга авах жишээний. Манайд барилга, зочид буудал, ресторан, үүрэн холбоо, банк гээд монголчууд бид өөрсдөө ажиллуулаад, ажиллах боломжтой ч өөрийн газар нутагтаа гадаадын иргэдийн доор цайг нь зөөж өгсөөр байна. Цэвэрхэн доромжлох нэгэн байхад илт биднээр доромжлох вьетнам, хятадуудыг Монголоос гарга гэж олон иргэд шүүмжилж байсан ч одоо хэр байсаар доромжилсоор. Вьетнам засварчидаар машинаа өндөр үнээр засуулж, охид, хүүхнүүд очсоор, өгсөөр. Тэд мөнгөгүй, ажилгүй, архичинтай сууснаас гадаад хүнтэй суусан дээр гэж “ичих” ч үгүй ярина.

Монголчуудын цалингийн талаар хэлж дуугардаг ганц хүн нь Хөдөлмөрийн үндэсний намын дарга /асан/ УИХ гишүүн С.Ганбаатар байсан ч намаас нь гаргаж удалгүй гадаадад боловсрол эзэмшихээр явж ард түмний дуугардаг нэгэн байхгүй болсноор “өнгөрөв өө”.

2013 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1142 төгрөг 86 мөнгө буюу сард 192 мянган төгрөг байхаар тогтоосон байна. МҮЭХ-ноос доод хэмжээг 40 хувиар нэмэх ёстой гэсэн шаардлага хүргүүлж байсан ч энэ нь ажил олгогчдод хүндээр тусч, цалин хөлсөө тавих боломжгүйд хүрч, ажлын байр 3 хувиар буурах магадлалтай тул 25 хувь болгож бууруулсан хэмээн Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан мэдээлж байлаа. Харин саяхан буюу 2016 оны дөрвөн сард Хөдөлмөр, ниймгийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо хуралдаж гурван жилийн дараа буюу хэлэлцэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1428 төгрөг 60 мөнгө буюу сард 240 мянган төгрөг байхаар тогтоож, үүнийгээ 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх болсон.

Манай улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг гадаадаас оруулж ирдэг. Үйлдвэрлэл болон дотоодоос нийлүүлэлт багатай дэлхийн нийтийн анхаарлын төвд эрдэс, баялаг ихтэй манай улс Монгол улсын нэг иргэний сард авах цалингийн хэмжээ 192 мянган төгрөг. Хаана ч хүрэхгүй. Нэг килограмм мах 10 мянга гэнэ. Сургалтын төлбөр асар өндөр гээд өртөг өндөртэй газрын цалинг сонссон хэн ч алмайран гайхширна.

Энэ утгагүй тогтолцоог өөрчлөх гэж ярих хэн ч алга. Өнөө балмад, болчимгүй үйлдлүүдийг толгой эргүүлнэ. Завшиж, шалгаж байна, монголын эдийн засагт уналтанд оруулсан ардчилсан нам, хувьсгалт нам гэж нэг болохоор тэдний зөв ч юм шиг юм бичигдэж, цацагдана. Хэний зөв, хэний буруу гэдэг үнэхээр эргэлзээтэй. Ард иргэд итгэхээ больсон. Монголын үрс маш олон болтугай л гээд байдаг төрсөн эх, хүүхдийг эсэн мэнд амаржуулах газар ховордсон энэ үед шүү. Аа бас өвдөөд ирэхэд тосоод авах нь битгий хэл ор байхгүй, гэрээр эмчилгээ бичээд “өгье” гэж чагнаад ч мэдэхгүй эмч нараар дүүрсэн энэ улсад шүү.

Өндөр хөгжилтэй улс оронд монгол хүн ажиллаж, амьдарч байна, алдар нэрээ ч цуурайтуулдаг. Гэтэл Монгол ахан дүүсээ хөгжүүлээд, ажиллах хүчин бий болгох тал дээр ажиллахгүй гадны улс орноос ажилтан авчирах бизнесмэнүүд “хачирхалтай”.

М.Буянжаргал