Энэ жилийн Балдорж шагналын эзнээр "Засгийн газрын мэдээ" сонины орлогч эрхлэгч Ц.Цэвээнхэрлэн тодорлоо. Тэрээр байгаль орчны чиглэлээр олон жил цуврал нийтлэл бэлтгэн хүргэж байгаа сэтгүүлч гэдгийг уншигч мэдэх байх.

Байгалийн эсрэг түрэмгийлсэн хэн бүхний эсрэг байж, ард түмнийхээ дуу хоолой болдог уран бүтээлчдийн нэг билээ.

Тэрээр энэ жил "Чонон сүргийн сүүлийн өчил" нийтлэлээрээ мэргэжил нэгтнүүдээ манлайлж, Балдорж шагналын эзэн боллоо. Ц.Цэвээнхэрлэн шагнал гардуулах ёслолын үеэр "Эрхлэгчээсээ би байгаль орчны сэдвийг өвлөж авсан. Байгалиа хамгаална гэдэг сэтгэл шаардсан ажил. "Өнөөдөр"-ийнхөө 20 жилийн ойгоор энэ шагналыг авч байгаадаа баяртай байна. Ашиг хонжоо хайлгүй алс ирээдүйгээ бодож байгаль орчноо хамгаалъя гэдэг эрхлэгчийнхээ үгийг л хэлмээр байна" гэв. Түүнийг шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өгсөн билээ.