Монгол улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө цаг ямагт зүтгэж, улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, тод мөрөө үлдээж инженерийн цэргээр овоглосон Зэвсэгт хүчний Зэвсэгт хүчний 014-р анги 72 жилийн ойн босгон дээрээ Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-оор шагнагдлаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн,Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-ЭрдэнэЗэвсэгтхүчнийжанжин штабын дэд дарга , хошуучгенералР.Сүхбат, БХЯ-ны стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Х.Сайханбаяр, ЗХ-ны хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Х.Амгаланбаатар болон БХЯ, ЗХЖШ-ынудирдлагууд оролцлоо. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ " Монгол улсын Зэвсэгт хүчин түүхийн аль ч үед эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил, цэцэглэлт, энх цагийн бүтээн байгуулалтад жинтэй хувт нэмрээ оруулж, ард түмэндээ шинэ мэдлэг олгох, эрдэм боловсролыг түгээх, өндөр мэргэжил, ур чадвартай хүний нөөцийг бүрдүүлэх үйл хэрэгт манлайлагч болж ирсэн. Түүний тод илрэл нь 72 жилийн түүхэн ойтойгоо золгож байгаа эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн түүхэн гавьяатай анги. Ингээд тус анги өнөөдөр төрийн дээд шагнал "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-оор шагнагдсан явдалд танай хамт олон болон үе үеийн инженерийн цэргийн төлөө мэдлэг оюунаа зориулсан ахмад дайчид та бүхэндээ баяр хүргэе гэлээ. Одон гардуулах үйл ажиллагааны дараа тус ангид Монгол улсын Батлан хамгаалах яам, БНХАУ-ын Батлан хамгаалах яамд хооронд байгуулсан гэрээний дагуу тусламжаар олгосон "Зөөврийн асфальтан миксер, суурин бутлуур үйлдвэр" хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо. Энэхүү үйлдвэрийг хүлээлгэн өгч байгаагийн билэгдэл болсон түлхүүрийг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Зэвсэгт хүчний 014-р ангийн захирагч хурандаа С.Содовд гардуулан өглөө.

Тус анги нь 1945 онд Хятад, Өвөр монголыг чөлөөлөх дайнд бие дааж, 1947 онд Монгол улсын баруун хилийн тулгаралтад 4 дүгээр морьт хорооны бүрэлдэхүүнд хүч хавсран байлдаж тавигдсан үүргүүдийг биелүүлж баатарлаг гавъяа байгуулж байсан байна. Мөн 1973, 1977 онуудад Армийн командлалаас зохион явуулсан Монгол-Зөвлөлтийн армиудын хамтарсан “Хэрлэн-73”, “Говь-77” зэрэг хээрийн сургуулиудад амжилттай оролцож, 1973-1980 оны хугацаанд 7 жил дараалан “Армийн тэргүүний анги”-ийн болзлыг хангаж төр засаг, армийн командлалын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн. Ангийн байлдааны бэлэн байдал, олон талт үүрэг гүйцэтгэх чадавхи, сургалт бэлтгэлийн үр дүнгээр 2004, 2006, 2008, 2009, 2010 онуудад Зэвсэгт хүчний “Тэргүүний анги”, 2011 онд “Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлээр хошуучлагч анги”, 2013 онд Зэвсэгт хүчний анги, байгууллагуудаас “Цэргийн сургалт бэлтгэлээр манлайлагч анги”-иар шалгарч байсан үлгэр жишээч хамт олон юм. Мөн энхийн бүтээн байгуулалтад гар бие оролцож Улаанбаатар хотын Гурилын үйлдвэр, Цахилгаан комбинатын нэгдүгээр өргөтгөл, аж үйлдвэрийн комбинатын эмнэлгийн барилга, Намын дээд сургуулийн оюутны байр, офицеруудын 72 айлын сууц зэрэг үйлдвэр аж ахуй, нийгэм хангамжийн олон барилга байгууламжуудыг барьж байгуулах, шилэн кабелийг Монгол улсын нутагт 1000 гаруй киллометрт суурилуулж, орон нутагт алслагдсан дэд бүтцийг сэргээн сайжруулах ажлын хүрээнд Завхан аймгийн Яруу сумын нутагт орших “Нарийндаваа” , Идэр сумын нутагт орших “Бөхөн шарын даваа”-ны зам засварын ажлуудыг гардан хийсэн нь инженерийн цэргийн бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг батлан харуулсан, цэргийн сургалт бэлтгэлийн үр дүнгийн илэрхийлэл байсан юм.

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ УДИРДЛАГУУД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ САЛБАРУУДАД АЖИЛЛАЖ БАЙНА

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батланхамгаалахынсайд Б.Бат-Эрдэнэ Зэвсэгт Хүчний Жанжин штабын дэд дарга , хошууч генерал Р.Сүхбат,БХЯ-ны стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Г.Сайханбаяр болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд өнөөдөр Налайх, Төв аймаг дахь Зэвсэгт хүчний анги салбаруудын үйл ажиллагаатай танилцлаа. Анги салбаруудад ажиллах үеэр Ангийн захирагч нар ангийнхаа зохион байгуулалт, хийж хэрэгжүүлсэн ажлаа тоймлон танилцуулж, цаашидсалбарынудирдлагынзүгээсавчхэрэгжүүлэхямаражилбайгаагилэрхийлжбайв.Эдгээр анги байгууллагын албан хаагчидтай уулзан алба хаагчдын болон анги байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа зарим тодорхой асуудлуудыг шийдвэрлэж явлаа.Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ "Бид Зэвсэгт хүчний анги салбаруудаар зүгээр нэг ирээд хүндэт харуул жагсаагаад удирдлагын танилцуулгыг сонсоод гарах биш энэ анги байгууллагад тулгамдаж байгаа асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх нь чухал. Тиймээс эдгээр ангиудад ажиллахын өмнө сайдын зөвлөх дэслэгч генерал Ц.Дашзэвэг даргаар ахлуулсан ЗХЖШ болон БХЯ-ны холбогдох газар хэлтсийн дарга нар оролцсон ажлын хэсэг ирж анги байгууллага бие бүрэлдэхүүний санал хүсэлт ажиллах нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг судлаад ойрын хугацаанд нэн тэргүүнд шийдэхээр болон дунд болон урт хугацаанд зорилт болгон тавьж байгаад шийдвэрлэх ямар ямар асуудал байгааг эрэмбэлээд холбогдох албаны удирдах хүмүүсийг оролцуулсан хурал хийж судласны үндсэн дээр эхнээс нь шийдээд явж байна гэлээ. Ийнхүү Батлан хамгаалахын яамны удирдлагууд Зэвсэгт хүчний анги салбаруудад ойрын өдрүүдэд ажиллах төлөвлөгөөтэй байна. Өнөөдөр Батлан хамгаалахын сайд Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, Зэвсэгт хүчний 014, 350 дугаар ангиудын үйл ажиллагаатай танилцсан бол Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж энэ сарын 18-аас эхлэн Өвөрхангай, Баянхонгор аймагт байрлах Зэвсэгт хүчний анги салбаруудын үйл ажиллагаатай танилцаж байна.