Г.Сэрээнэндоржийн зүтгүүр, өрийн бичгийн хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа
2016/09/21
“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Г.Сэрээнэндорж улсын хөрөнгө завшсан, эрх мэдлээ хэтрүүлсэн хэргээр 2015.06-р сараас хойш шалгагдаж байгаа. Тодруулбал Г.Сэрээнэндорж тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 20 000 000 төгрөгийн өртөг бүхий зүтгүүрийг дур мэдэн УБТЗ нийгэмлэгт 800 сая төгрөгөөр худалдаж авсан. Мөн өрийн бичгүүдийн хэргээр шалгагдаж байгаа. Ингэхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт ашигтай байдлаар сонголт хийн, хувьдаа их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй байгаа юм. Түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн 150.3, 266.2-ийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн
150 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх: 150.3.Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
266 дугаар зүйл. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх:266.2. Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл түүний улмаас их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Г.Сэрээнэндоржтой хамт энэ хэрэгт Д.Мөнх-Эрдэнэ, Д.Цогтбаатар, Г.Санчир нар шалгагдаж байгаа юм. Г.Сэрээнэндорж нарийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлсэн байна. Одоогоор Г.Сэрээнэндорж нар саатуулагдаагүй, гадуур байцаагдаж байгаа юм байна.
Г.Сэрээнэндорж тэргүүтэй нөхдүүдийн шалгагдаж байгаа хэрэг №1
Г.Сэрээнэндорж зүтгүүрийг 800 сая төгрөгөөр авсан гэдэг боловч 20 сая төгрөгөөр авсан нь мөрдөн байцаалтын явцад батлагдсан байдаг. Уг зүтгүүр нь 1987 оных бөгөөд он оноор нь ТГМ зүтгүүрийн үнэлгээ байдаг аж. 2013 онд энэ ТГМ23В48 загварын зүтгүүрийг авсан гэхээр 15 жил эдлэгдсэн нь 20 000 000 төгрөг болж байгаа. Өөрөөр хэлбэл улсад 780 000 000 төгрөгийн хохирол учруулсан байгаа юм. Уг хэргийн талаар
Г.Сэрээнэндорж тэргүүтэй нөхдүүдийн шалгагдаж байгаа хэрэг №2
Г.Сэрээнэндоржийг өнгөрсөн оны нэгдүгээр сард АТГ-аас УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч байхдаа вексель/өрийн бичиг/ бичиж төрийн албан хаагчийн эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт сэжиглэн шалгаж байсан юм. Зүтгүүрийн хэрэгтэй хамт өрийн бичгийн хэргийг шалгаж шүүхэд шилжүүлсэн. Нэг биш нилээн хэдэн өрийн бичгийн асуудал яригдаж байгааг эх сурвалж хэлж байгаа.
Г.Сэрээнэндорж хэн бэ?
Тэрбээр 1963 онд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төмөр замчны гэр бүлд төржээ. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. 1981 онд Дорноговь аймгийн Сайншанд хотын 10 жилийн дунд сургуулийг төгсч, 1987 онд ЗХУ-ын (тэр үеийн нэрээр) Ленинград хотын Төмөр замын дээд сургуулийг автоматик, телемеханик, холбооны инженерийн, 1993 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг бизнес удирдлагын мэргэжлээр тус тус дүүргэжээ. Хөдөлмөрийн гараагаа 1987 онд Сайншанд дахь Дохиолол холбооны гуравдугаар ангид монтероор эхэлж, механик, ахлах инженер, орлогч даргаар, 1992 оноос Улаанбаатар дахь Дохиолол Холбооны хоёрдугаар ангид хэсгийн ахлах инженер, орлогч даргаар, 1995 оноос Дохиолол холбооны албаны ахлах инженерээр, 2003 оноос Дохиолол холбоо, эрчим хүчний албаны ерөнхий инженер, даргаар, 2005 оноос УБТЗ-ын Ерөнхий инженерээр тус тус томилогдон ажиллаж иржээ. Г.Сэрээнэндорж нь Улаанбаатар төмөр замд тасралтгүй 25 жил ажиллаж байгаа юм байна. Техникийн ухааны магистрийн зэрэг, Монгол Улсын зөвлөх инженер, спортын мастер цолтой аж.
Монгол улсын ... · 2016/09/22
илрээд өөрсдөө харин балрах вий дээ. Хулгайч хүн л хүнийг өөр шигээ хулгайч гэж боддог юм гэсэн шүү дээ. Цаг хугацаа бүхнийг харуулах биз дээ.
Монгол улсын ... · 2016/09/22
Сэрээнэндорж бол эдийн шуналтай хүн биш ээ. Жинхэнэ төмөр замчины хүүхэд, төмөр замчидаа гэсэн хоёргүй сэтгэлтэй тэднийхээ төлөө ч их зүйл хийсэн, шударга зарчимч хүн дээ. Та нар нэг л юмыг ойлгох гээд хичээдээ ......... УБТЗ чинь Орос Монгол хоёр улсын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэг биз дээ. Ямар ч асуудал зүтгүүр байтуугай хөрөнгө худалдан авахдаа заавал Оросын талын зөвшөөрөл шийдвэртэйгээр авдаг биз дээ.......Орос ах нар зүгээр л хараад л суух юм гэж үү? Энэ асуудалыг Сэрээнэндорж өөрөө албан тушаалаа ашиглаад өөрөө дур мэдээд авчихлаа гэж үү? Хөгийн сонин юм яриад байх юм. Энэ хүний Эцэг эхэд нь ч өөрийнх нь гэр бүлийн хүрээнд ч эдийн сонирхолтой эргүү толгойтой хүн байхгүй гэдгийг би нутгийнх нь хүний хувьд сайн мэднэ. Хүнийг хэлэмэгдүүлэх гээд гүжирдээд хэн ч биш болгох гээд мөрөөдөөд хуйвалдаад бүхэл бүтэн гэр бүлийг ингэж дарамтлан буруутай мэтээр олон нийтэд нэр хүндийг унагах гэж улайрч байгаа увайгүй хүмүүсийн өөрсдийнх нь илүү их иддэг нь, луйвар нь ил
Haha · 2016/09/21
Seek ch yyhdaa l masterdaa
Зочин · 2016/09/21
okay