Соёлын төв өргөөнд “Аз жаргалыг шейрлэ” хошин шоу тоглолт эхлээд хоёр хонож байна. Үзэгчдийн суудал дүүрэн байхыг харахад инээж, баясах дуртай Монголчууд шүү гэж бодогдоно. Хошин урлагийг үзэж, сонирхож дурлах нэгэн байхад, нийгмийн хар бараан элдэв зүйлийг харуулж нэг ёсны биднийг доромжилдог гэх нэгэн ч байна.

Харин “Эмоци” продакшний уран бүтээлчид залуу хүмүүс ажиллаж, удирдаг болохоор арай өөр сэтгэж, залууст зөв чиглэл, зөв үлгэр дууриал болдог.

"Аз жаргалыг шэйрлэ" энэхүү шинэ хошин шоунд эд дундаа орж байхад үзэгчдийн суудлаас хоёр бүсгүй гаргаж бяцхан тэмцээнд зохиож түрүүлсэн бүсгүй “бэлгээ даахгүй унаган байн суудалдаа сууж жинхэнэ гарын бэлгийг барьж чадсан юм. Энэхүү тоглолт Гэнэтийн бэлэг ихтэйгээс гадна “Шинэ үе” продакшны Отгоо, Ганбаа, Сөрөлт хамтран тоглосон нь үзэгчдэд ихээхэн таалагдлаа. Тэд дуулж, бүжиглэж, хип хопчдын төлөөлийг даган дуурайж дуулж, жүжигчин Тэмка Киви хамтлагийн ахлагч Укагийн сүүлд гаргасан уран бүтээл "Маргаашийн нар луу хамт аялах уу" дууг чадамгай дуулж бүжиглэхэд үзэгчдийн алга ташилт, инээд зогсохгүй байсан юм.

 

Ингээд уншигч та бүхнийг тус хамтлагийн гишүүд “Эмоци” продакшны шинэ “Аз жаргалыг шейрлэ” хошин шоу тоглолтыг хүрэлцэн ирж үзэхийг хүссэн юм.

Дашрамд дуулгахад: “Шинэ үе” продакшны жүжигчин Б.Отгонтуяа үзэгч та бүхнийг хүрэлцэн ирж хамтарсан тоглолтыг үзэхийг хүсээд “Шинэ үе” хамтлагт эргэн тоглоно мөн шинэ киноны нээлтээ хийхэд бэлэн болсон гэдгийг дуулгасан юм.

Тоглолт өдөр бүр Соёлын төв өргөөнд 19 цагаас тоглож байгааг дахин дуулгахад таатай байна.

 

М.Буянжаргал