Г.Анхмаа: Би тэр биш
2013/10/15
“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаагаас утсаар тодруулга авсанаа “Мобайль ньюс” буландаа онцолж байна.
Түүнийг шинэхэн ээж шивээс хийлгэлээ. Мөн дуучин Анхмаа Бэкэ нарын охин Солонгост эмчлүүлээд иржээ гэх мэтчлэн мэдээлэл гарах болсон юм.
Энэ талаар дуучин бүсгүй: “Худлаа. Тэр зургийг үзсэн надтай адилхан охин харагдсан. Тэрнээс би шивээс хийлгээгүй. Мөн би төрснийхөө дараа гадагшаа явж өөрийнхөө биеийг эмчлүүлсэн. Харин охин маань эрүүл саруул байгаа” гэж хариуллаа.
Ийнхүү удтал хэвлэлээр шуугисан яриа худал байсан юм.
Х.Даваа