Нөхрөөсөө яаж гэрлэлтээ цуцлуулах вэ
2016/09/29
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би яг одоо 2 охинтойгоо амьдарч байна. Нөхрөөсөө тусдаа амьдраад 2 жил болж байгаа. Манай хүн ажилгүй, архи ууна бас дээр нь биднийг их зовооно.
Муу эр эмд гэджг үг ёстой л манай хүнд байна даа бид 10 жил хамт амьдарч 2 хөөрхөн охинтой болсон. Үргэлж архи ууж бид 3ийг гэрээсээ хөөх зодох энүүхэнд. Бүхнийг уучилж эргээд л ирнэ бас л хэвээрээ .Сүүлийн удаа шөнийн 11 цагийн үед гэрээс нь хөөгдсөнөөр эргэж очих зүрх зориг надад төрөөгүй дээ.
Энэ хугацаанд уулзаж ярилцдаг байсан, алдаа бүхнээ засвал бид 3 эргэж очноо гэж. Гэтэл одоо гэр орон ч байхгүй, арчаагүй архичин хэвээрээ л байж эргээд ирээч гэдэг. Тэгээд салая гэхээр үгүй гээд шүүх дээр очоогүй энэ хүнийг ойлгохоо байгаад байна.
Яавал асуудлыг зөвөөр шийдэх ямар арга байгааг надад хэлж өгөөч. Манай 2 хүүхэд аавыгаа гэхээ болих хүртэл нь миний хүүхдүүдийн сэтгэлд хар толбо үлдээсэн тийм болохоор надад салахад санаа зовох зүйлгүй байна. Намайг хүнтэй ч суулгахгүй гэж занасан.
Зочин · 2016/10/07
Muu hun bn eriin muu emd gej tursun saihan ohin ursee hurtel ingj huuj tuuh gejdee. Gehdee salj amjaagui bjiij l uur huntei suuh yum yarij bodoj bichij bdag bs l arai yumaa yaatsan humuus we uur huntei suulaa hoid etsgiin gar geed l tiim amar uu odoo ued buur hetsuu shde...
Зочин · 2016/10/04
Sal buuljsun buuljsuu ergej bvv doloo bvsgvi mini hatuu bai
Зочин · 2016/09/29
sal sal, iim naidvargui amitnaar yaah yum, sanaa setgel taiban 2 ohintoigoo l bai.bitgii ergej nyatsaad bai.
Зочин · 2016/09/29
shuuhd l orgodloo gargaach
Зочин · 2016/09/29
Та гурав одоо хаана байгаа вэ? тэр хүнээс хувааж авах эд хөрөнгэ гэх юм байгаа юм уу? эсвэл чи өөр хүнтэй суух гэж байгаамуу? шүүх бол гэрлэлт цуцлана. хүүхдийг хэн дээр нь байлгах эсийг шийднэ дундын эд хөрөнгө хуваана. Архи уугаад зовоогоод гэсний зоргоор салгадаггүй юм. Шүүх өчиггүй салгадаг хэдэн тохиолдол байна. Гэр бүлийн хүчирхийлэлд байдаг нь нотлогдсон гэрэл зураг бичлэг цагдаад удаа дараа дуудлага өгсөн байх, олон жил тусдаа амьдарсан бол, хэн нэг нь өөр хүнтэй гэр бүл болсон бол, хамаатан садан хоорондоо суусан бол. Шинэ эрүүгийн хууль хэрэгжтэл хүлээх хэрэгтэй болох юм байна. Таныг ална тална гэж заналхийлдэг бол та эрсдэлд орж болно учир нь гэрч хохирогчыг хамгаалдаг тахарын албыг татан буулгасан учир. Таныг зовоодог гэсэн нотлох баримт цуглуулах хэрэгтэй гэр бүлийн дарамт хүчирхийллэлд байдаг гэх гэхдээ хүн гүтгэж болохгүйгээр ш дээ. эхнэр нөхрийн хэн нэгэн нь салахгүй ээ гэвэл бас салгадаггүй учир батаар л юм хийх хэрэгтэй. өргөдөл дээрээ бас тодорхой нотолгоотой зүйл
Зочин · 2016/09/29
Buu shantar. Shuuh deer ochihgui bga bol Shuuh uuruu alban duudaj avchirdag huulitai yumaa. Albadan duudlagad irehgui bol bas davhar shuudeg zaalt bii. Huulia sain unshij sudal.