Хот, хедөөгүй зам гэж там байсан цаг саяхан. Сүүлийн хэдэн жил орон нутгийн замыг нийслэлтэй холбож, Улаанбаатарын давчуу зам уулзваруудыг өргөтгөсөн нь бөглөрөл сааруулахад дэм боллоо.

Бас өмнөхөө бодвол орон нутгийн замаа харьцангуй аялал жуулчлалд түлхэц болохоор түвшинд хүргэсэн.

Улаанбаатарыг зорьсон их нүүдэл ч харьцангуй багаслаа. Хөдөөгийнхөн орон нутагтаа амьдрах сонирхолтой болж эхэлсэн нь нийслэлийг аймгуудтай хатуу хучилттай замаар холбосноос ажил, амьдралаа шийдэхэд асуудалгүй болсны нэг баталгаа. Хоногийг өдрөөр, өдрийг цагаар товчилдог болсны ач.

ХЯНАЛТГҮЙ ТОГТОЛЦОО
Гагцхүү барьсан замынх нь насжилт, чанарыг шалгах аваас өөр дүр зураг дурайна. Иймэрхүү нүд хуурсан ажил хийдгээ ч замын компаниуд хүлээн зөвшөөрч, хүлээлцэх актаар бушуухан аргалж салдаг хуурамч арга барил манай төр, хувийн хэвшлийнхэнд тогтоод удаж байна. Мэдээж захиалагчийн хяналтын систем байдаггүй нь нүд хуурахад хүргэдэг хамгийн том доголдол юм. Үүнээс гадна борооны ус, ачаалал, төсөвлөсөн үнэ болон дулааны улиралд ажлаа дуусгаж чадах, эсэхээс замын чанар шалтгаалдаг гэж мэргэжлийнхэн дүгнэж байна. Олон улстай харьцуулахад учир дутагдал их бий.

Тухайлбал, манай улс хатуу хучилттай замыг таван см зузаан тавих орос стандарттай. Энэ нь дэлхийн стандархаас хагас зуунаар хоцорч яваа гэсэн үг. Гэхдээ оросууд энэ стандартаараа замаа тавьдаг ч, манайх шиг хагарч, хонхойн хуурч унадаггүй нь технологийн сахилга батыг ягштал барьдагтай шууд холбоотой аж. Тэр байтугай манай урд, хойд хөрш гээд гаднын олон оронд тухайн замыг арчилдаг компанийнх нь тухай мэдээлэл, холбоо барих утас гэх мэтийг том самбар дээр замын хажууд байршуулдаг. Энэ нь эвдрэл хэмхрэлийг мэдээлэх, олон нийтийн үнэлэлт, дүгнэлтээр компанийн хариуцлагыг өндөржүүлэх зорилготой. Жижиг мэт боловч энэ хамгийн шилдэг үнэлгээний хэрэгсэл болжээ. Дэлхийн банкны мэргэжилтнүүд дэлхийн засмал замыг үнэлсэн үнэлгээг саяхан зарлахад манай хойд хөрш амархан нэвтэрдэг суурь муутай зам барьж, энэ зун, ирэх зун ч нэг замаа ахин дахин зассаар хөрөнгө мөнгөө салхинд хийсгэж дуусах нь. Бүр компаниудаас гуравхан жилийн баталгаа шаардаж байхад нэг жил ч хүрэлгүй хагарч, цуурч эхэлдэг.

Бас хэрэглэдэг хайрганд нь ч хяналт тавьдаг тогтолцоо огт байхгүйгээс ийнхүү гурилдахад нөлөөлдөг байна. Тэрчлэн хуулиараа хамгийн хямд үнэ санал болгосныг нь тендерт шалгаруулж, зам барих эрх олгодог тогголцоо нь эсрэгээрээ “Хулхидаад барьчих аа” гэсэн юм шиг зөвшөөрөл болсоор хэдэн жилийг үдлээ. Уг ньбайгаа ч замын чанарын амин зүрх болсон технологи гээчийг мөрдүүлж, хатуу хяналт дор бариулахгүй бол стандартаа өөрчлөөд ч үр дүнд хүрнэ гэдэг үлгэр гэнэ.

ЗАМЫНХНЫ ЯДРУУ ТӨРХ
Өнгөрсөн оны үзүүлэлтээр сүүлийн жилүүдэд 2500 км зам барьжээ. Засгийн газар хувийн хөрөнгөөр буюу концессын гэрээгээр зам барих болсон. Гэвч дотоодын компаниуд өөрийн хөрөнгөөр зам барьж, дараа нь улсаас авна гэдэг үлгэр тул гадаадын компаниуд гүйцэтгэж байсан. Гэхдээ тэд дотоодын компаниудыг дагуулахааргүй чанартайг хийж, бас ашигтай ажиллаад булдаг гэхээр манай мөрддөг үнэ, ханш өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад бага юм шиг боловч, барьж буй замын өргөн, зузаавдаа тохирсон боломжтой үнэ болж таараад байгаа юм. Замыг 40 хувьд нь барьж, 30 хувийг нь авлигад, үлдсэн 30 хувь нь ашиг болдог гэх яриа бий. Тиймээс л дотоодын компаниуд санхүүжилтээр хийж дууссан байлаа. Хэрэв улс төр орчихгүй бол Улаанбаатарт хоёр ч хурдны зам тавигдах ёстой. Туул голын даланг дагуулан барьсан хурдны зам болон “Гудамж” төслийн буянаар нийслэлийн түгжрэл 30 хувиар буурсан нь зам ашиглалтад бага ч гэсэн тустай болжээ.

Бас БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Налайхын замыг дөрвөн эгнээтэй болгох ёстой. Одоо байгаа замын хажуугаар гурван урсгалтай зам тавьчихаад, хуучныгаа түр хаагаад шинэ замаа ашиглахдаа хуучин замаа нэг урсгалтай хоёр эгнээ болгоно. Энэ ажлыг 18 сарын дотор багтааж гүйцэтгэхээр төлөвлөж байсан. Мөн Баянзүрх, Сонсголонгийн гүүрийг хос болгож, Замын цагдаагийн газраас урагшаа төмөр зам давуулж шинэ гүүр барихаар төлөвлөж байв. Энэ бүхнийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хийх тул Хятадын компаниуд барих нөхцөлтэй байсан ч өдгөө хэрхэх нь тодорхойгүй.

 Хүн ам цөөнтэй манайх шиг улс төмөр зам болон агаарын тээврийг өргөнөөр ашиглах боломжгүй тул авто зам өнөөдөр ч, ирээдүйд ч гол сүлжээ байхаас өөр аргагүй.

ТЕХНОЛОГИЙН ГАЙХШРАЛ
Гаднын улс орнуудын ихэнх нь цаг уурын онцлог, хүн амын нягтаршил, хөдөлгөөний ачаалал болон эдийн засгийн чадамж гээд улсынхаа онцлогоос шалтгаалан дээд стандартын замыг өндөр үнээр тавьдаг байна. Харин дэлхийн зам, гүүр барих жишиг 1973 оноос эхлэн өнөөдрийг хүртэл тасралтгүй хөгжсөөр нано технологийн түвшинд хөрс боловсруулж, хувиргаж, хатуулаг ихтэй авто замын суурь хийх ажилд гаршчээ. Гэтэл бид бахь байдгаараа АНУ-ын Калифорш муж улсын эрх баригчид замын түгжрэлээс эрчим хүч хуримтлуулах нано технологийг туршиж эхлүүлээд байна. Зам барихдаа тусгай төхөөрөмж суурилуулж чамгүй өвдөр өртгөөр босох энэхүү зам үлгэрийн мэт сонсогдох авч, гагцхүү зардлаа хэрхэн нөхөхөөс хэзээ барьж эхлэх нь шалтгаалахюм. Мөн Энэтхэг улс хуванцар, гялгар уутны хаягдлаар хямд өртөгтэй зам барьж эхэлсэн нь дэлхийн технологи биднээс хэр түрүүлсныг илтгэнэ.

Европын орнуудын замын стандарт, технологитой Монголын замыг харьцуулах юм биш. Герман улс гэхэд л замаа ямар нэгэн ид шидээр тавьдаггүй, 80 жилийн настай засмал зам ч байна. Тэд орчин үеийн замуудаа III Рейрхийн үеэс эхэлж барьсан бөгөөд танк явахаар тооцоологдсон замууд тул одоогийн хүнд даацын машин явсан ч эвдрэхгүй. Нэг онцлог нь суурийг хоёр метрийн өндөртэй цутгаж дээрээс нь хэд хэдэн үеэр давхарладагт байдаг аж. Ингэж бэлэн болсон зам дээр бетон тавих юм уу, асфальтаар бүрдэг байна. Тэд замаа барьж дуусгах гэж яарахгүй, бат бөх бетон зуурмаг хатаж байх хооронд замыг борооны ус, нарнаас хамгаалах тусгай плёнкоор бүрнэ. Зам тавьж байхдаа барилгын материалд ч маш их анхаарч ажлын үеэр бороо орвол бүрэн хаттал тэсвэртэй хүлээнэ. Баталгаат хугацаанд нь ямар нэгэн доголдол гарвал барьсан компани өөрийн хөрөнгеөр сэргээн засварлах учраас тэр.

Хүндрэлтэй зүйл байхгүй мэт, засварын баг нөхөөс тавиад л болно гэж бодож байна уу. Гэтэл үгүй юм. Германд нөхөөс тавина гэсэн ойлголт байхгүй, цаашид эвдрэхээс урьдчилан сэргийлж том хэсгээр нь хуулан авч шинэ зам тавьдаг ажээ. Замаас мөнгө хэмнэнэ гэж хэзээ ч үгүй. Хамгийн сайн чанарын барилгын материалаар хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан тавина. Ямар ч алдаа байх ёсгүй. Хэрвээ хэн нэг нь буруу ажиллавал шүүхийн өмнө очихоос өөр аргагүйд хүрдэг тогтолцоо дэлхийд үйлчилж байна.

 

 

Л.Сугармаа

[ЗГМ]