"Унадаг дугуйтай Улаанбаатар" төслийн хүрээнд зохион байгуулах дугуйн парад маргааш болно.

Чингисийн талбайд 11.30 цагт эхлэнэ. Уг дугуйн парад нь энэ жилийн хамгийн сүүлийнх юм. Дугуйн парадын маршрутыг танилцуулж байна.


- Чингисийн талбайгаас Зүүн дөрвөн зам - туулах зай гурван км, туулах хугацаа 15 минут

- Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэл - туулах зай зургаан км, туулах хугацаа 30 минут

- Баруун дөрвөн замаас Чингисийн талбай хүртэл - туулах зай гурван км, туулах хугацаа 15 минут байх аж.

Х.Даваа