Холливудын царайлаг, шаргал үст жүжигчин болох Рийс Витерспүүн 37 настай бөгөөд өдгөө гурван хүүхдийн ээж билээ.  Тэрбээр өмнө нь сахилгагүй нэгэн байсан бөгөөд хүүхдүүд нь түүнийг хүмүүжүүлсэн хэмээн  Эллэ сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлгадаа дурьджээ. Тодруулбал:  Жирэмсэн болохоосоо өмнө би нэг их хүүхэдтэй болохыг хүсдэггүй байсан.  Харин хүүхэд төрсөн.  Өөрийн эрхгүй өөрчлөгдөж,  тэр хэмжээгээрээ хүүхэддээ сайн үлгэр дууриалал үзүүлэхийг хичээх болсон.  Тэгээд л нэг мэдэхэд өнөөдрийн таны харж байгаа эелдэг, ялдам эх хүн болсон доо” хэмээн ярьжээ.  

Дашрамд дуулгахад жүжигчин бүсгүй өнгөрсөн амралтын өдөр  гурван хүүхэд болон нөхөр  Жим Тофын хамт  Калифорнид байрлах  “Айви” хэмээх  зоогийн газар хоололсон байна.  Энэ үеэр тэд гэрэл зурагчдын дуранд өртснийг хүргэе.  
























 

А.Маша