Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Оргил худалдааны төвийн зүүн талд авто зам дээр зам тээврийн осол болж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагын дагуу Аврах, шуурхай салбарын тасгийг гаргахад "Старекс" загварын бага оврын автобус, Бонго загварын ачааны автомашинтай мөргөлдсөн, бэртэж гэмтсэн иргэдийг эмнэлэгт хүргэсэн байжээ.

Сүүлийн үед зам тээврийн ослоос болж иргэд амиа алдах тохиолдол буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас байнга анхааруулдаг. Иймд иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой орно уу.

Х.Даваа