Голоод байсан Мөнх-Эрдэнэ л медалийн төлөө тоглохоор болжээ
2013/10/21
Казахстаны Алмата хотноо болж буй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай долоон тамирчин ур чадвараа сорихоор очсноос ганц У.Мөнх-Эрдэнэ л цаашид өрсөлдөхөөр үлдээд байна.
64 кг-д хүч өрсөлдөж буй манай боксчин Мөнх-Эрдэнэ Болгарын Айрин Сметовтой өчигдөр хүч үзэж 3:0 /30:27, 30:27, 30:27/ илт давуу хожиж наймд шалгаран үлдлээ.
У.Мөнх-Эрдэнэ гавъяат 2009 оны Азийн аварга Узбекийн Санжарбек Рахмонов маргааш тоглоно. Түүнийг ялбал хүрэл медалийн болзол хангаж цаашид Куба, Энэтхэгийн тамирчны ялсантай хагас шигшээд тулалдана.
48 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ Бразилын Патрик Лауренсод 0:3, Н.Түвшинбат Оросын Александр Беспутинд 1:2-оор хожигдож, тэмцээнийг орхилоо.
Зочин · 2013/10/25
Amjilt chi shuuuu
Зочин · 2013/10/22
Amjilt husyee!
Зочин · 2013/10/22
amjilt husey
Зочин · 2013/10/22
Manaihan **** sh dee. hen ni ch toglono. hojino.