Монголд ардчилсан нийгэм бий болсноор хүмүүсийн дунд эрх чөлөөт байдлууд ихээр бий болсон зэрэгцэн ил болсон зүйл бол бэлгийн цөөнх бүлэглэл буюу ижил хүйстнүүд юм.

Нэг хэсэг Гей мисс Энхриймаа хэмээн цоллуулж байсан ч эх нутгаа орхин Недерландын Амстердам хотод ажиллаж амьдарч байгаа тэрээр энд ирсэн даруйдаа нэрээ солин Юна Тунгалаг болсон билээ.

Эмэгтэй болохоор хүсэлдээ автан эмчилгээ хийлгэж байгаа түүний эмчилгээ амжилттай үргэлжилж байгаа юм. Тэрээр олноос холдон сураггүй болсон ч анх олны танил болж байхдаа хөтөлж байсан блогоо одоо ч үргэлжлүүлэн хөтөлж байгаа аж.

Тэрээр энэ блогийнхоо талаар ярихдаа “Урьд нь их нээлттэй бичдэг байжээ. “Анх удаа юу яалгасан минь” энэ тэр гэж саяхан уншчихаад ганцаараа баахан инээсэн шүү, нүүр ч улайх шиг /инээв/. Хүний нууц амраг боллоо, хүчиндүүлэх шахлаа, олны танил дуучин залуу, хайр дурлал гээд л бичээгүй сэдэв бараг үгүй  юм билээ. Би алдаж оноод л явж байгаа залуу хүн. Бусдаас өөр гэчих юм надад үнэхээр байхгүй гэсэн утгаар тэгж нээлттэй, хамаг бүхнээ бичдэг байсан юм. Бид нар энгийн л хүмүүс, амьдрал дээр хүмүүсийн хийдгийг хийж, уйлахдаа уйлж, дуулахдаа дуулж суудаг юмаа гэдгийг бусдад ойлгуулахсан гэдэг хүсэл надад байдаг байлаа” гэж ярьжээ.

Ямартаа ч трансжейндер Юна өөрийн дотоод амьдралын блогоо http://enkhriimaa.blogspot.com/гэсэн хаягаар бичсээр байгаа аж.