Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Entreprenuer 2016” талаар болон ханшийн алдагдалтай холбогдуулан уриалга гаргаж буй талаараа өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр валютын ханшийн өсөлттэй холбогдуулан арилжааны банкуудыг долларын зээлийн нөхцөлөө уян хатан болгохыг уриалав.

Мөн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав валютын зээлтэй иргэдийн зээлийг төгрөгт шилжүүлэх боломжтой гэдгийг онцолсон нь долларын зээлд дарлагдаж суугаа иргэдэд таатай сонсогдов. “Иргэний хуулийн 218.1 дэх заалт аж. Тус заалтад “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан байдаг гэдгийг тэрбээр өгүүлсэн юм.
Эх сурвалж www.wikimon.mn