Засгийн газрыг 30 тэрбум төгрөгийн өрөнд унагах сонирхол АМГ-т бий юу
2016/12/01
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУГ УЛСЫН НӨӨЦӨД, ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВСАН Ч БАЙДАЛ ХЭВЭЭРЭЭ БАЙНА
Дэлхийд нэн ховордож, Улаан номонд орсон ургамал, амьтан тэр дунд цоохор ирвэсийн өлгий нутаг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын иурууг уул уурхай, ашигт малтмалын бизнес эрхлэгчдийн савраас хамгаалах ажил жил гаруй хугацаанд үргэлжилж буй. Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд 652527.98 га бүхий тус нурууг улсын нөөцөд гурван жилийн хугацаатай авч, хилийн зааг тогтоосон. Мөн УИХ-аас тусгай хамгаалалтад авсан.
Гэсэн ч лиценз эзэмшигч компаниудын эрх өнөөг хүргэл хүчинтэй хэвээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, УИХ өнгөрсөн хавар байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн үхэлтэй холбоотойгоор гарсан иргэдийн бухимдал, шаардлагыг намжаах төдийгөөр ажилласан байхыг үгүйсгэх аргагүй юм. Учир нь гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийг өдгөө тэдний аль нь ч хангаагүй байна. Хэрвээ тус бүс нутаг улсын нөөцөд орсон бол Гурвантэс сумын нутагт хайгуул явуулах тусгай эрхтэй, олонх нь Хятадын хөрөнгө оруулалттай компаниудын ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг бүрэн зогсоож, лицензийг нь цуцлах ёстой. Гэвч тус бүс нутагт лиценз эзэмшиж байсан 10 компанийн зургаагийнх нь эрх өдгөө хүчин төгөлдөр хэвээр байна.
Харин “Фокс майнинг”, “Жи Ди Би Эн” компанийн тус бүр нэг, “Мэншикуание” компанийн хоёр тусгай зөвшөөрлийг холбогдох газруудаас “Лицензийн эрх бүхий талбайдаа хуулийн заасан хугацаандаа үйл ажиллагаа явуулаагүй” гэх шалтгаанаар цуцлаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмнөх жилтэй харьцуулахад 10 биш зургаан компанийн тусгай эрхийг Засгийн газар, холбогдох байгууллагуудаас цуцлахад л бүх асуудал шийдэгдэхээр байгаа юм. Гэвч Ашигт малтмалын газар тэргүүтэй эрх бүхий байгууллагуудад одоогоор лицензүүдийг цуцлах сонирхол байхгүй бололтой. Учир нь “Эф Эм Ай”, “Намуун тод”, “Мөнхийн номхон далай”, “Эн Си Ар Ай”, “Элбэг орд” гэсэн зургаан компанийн эрхийг Засгийн газраас цуцлахаар болбол нөхөн төлбөр болгож 30 гаруй тэрбум төгрөг олгох ёстой аж. Энэ нь төрийн байгууллагуудад хуулиар эрх нь үүссэн ч лицензүүдийг нь цуцалж чадахгүй байгаагийн шалтгаан болоод байгаа юм байна. Энэ гэхдээ хэргийн гол учир биш юм. Дээрх компаниудад нэг ч төгрөгийн нөхөн төлбөр төлөхгүйгээр лицензийг нь цуцлах үндэслэлийг нутгийн иргэд нь гарган, өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр Ашигт малтмалын газарт гарган өгчээ. Гэвч уг үндэслэлийг Ашигт малтмалын газраас хүлээж аваагүйгээр барахгүй, дээрх компаниудын талд илт ажиллаж, өмөөрсөөр өнөөдрийг хүргэсэн байна.
Б.Дэжид: ЗАСГИЙН ГАЗАРТ 30 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НӨХӨН ТӨЛБӨР ТӨЛӨХГҮЙ БАЙХ БОЛОМЖ БИЙ
Тост Тосон бумбын нуруунд үйл хайгуул явуулах лицензтэй кампаниудын эрхийг Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд шийдэх ямар боломж байгаа талаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Б.ДЭЖИДЭЭС тодрууллаа. Тэрбээр Гурвантэс сумын нутагт ашигт малтмал олборлогчдыг эсэргүүцэж буй иргэдийн төлөөлөл юм.
-Тост, Тосон бумбын нуруунд лиценз эзэмшигч зургаан компанийн эрхийг хуулийн хүрээнд цуцлах боломж бүрдсэн ч Ашигт малтмалын газар тэргүүтэй холбогдох байгууллагууд хүлээж авахгүй байгаа гэсэн үү. Цуцлах ямар үндэслэл байгааг та тодорхой талбарлаж өгөөч?
-Бид анхнаасаа л Тост, Тосон бумбын нуруу орчимд уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхийг эсэргүүцэж байсан. Бидний шаардлага болон өнгөрсөн жил амиа алдсан байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн ачаар Тост орчмыг улсын нөөцөд авсан. Хуулийнхаа дагуу бол одоо хилийн заагт орсон лицензүүд цуцлагдсан байх ёстой. Гэхдээ лицензийн эрх хүчин төгөлдөр байхад улсын нөөцөд авсан учраас Засгийн газар тэдэнд нөхөн төлбөр төлөх болчихоод байсан юм. Гэхдээ одоо нөхен төлбөр төлөхгүйгээр эрхийг нь цуцлах үндэслэл бүрэн бүрдсзн.
Хуулийнхаа дагуу эрхийг нь цуцлах бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм, Эдгээр компанийн аль нь ч 2013 оноос хойш тусгай эрхтэй талбай дээрээ нэг ч удаа үйл ажиллагаа, хайгуул хийгээгүй. Одоо 2017 он гарах гэж байна. Хуулийн хүрээнд бүрэн боломжтой болсон байгаа биз. Засгийн газар нөхөн төлбөрт 30 гаруй тэрбум төгрөг төлөх байсан юм. Уг нь одоо тийм шаардлагагүй болсон. Даанч Ашигт малтмалын газар бидний үндэслэлийг үгүйсгээд байгаа.
Тодорхой хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд ‘Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 зүйлд заасан нөхцөл шаардлагыг мөрдөж ажиллах үүрэгтэй. Зөрчвөл мөн хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан байгаа. Харин 32 дугаар зүйлд ‘Тухайн хайгуулын зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилийнхээ зардлын үйл ажиллагааны зардлыг гектар тутамд хийх ёстой” гэж байгаа. 33-т нь Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 1-3 жилдээ тийм төгрөгийн ажил хийнэ, 4-6 жилдээ гэх мэтээр 12 жил хүртэлх эдийн засгийн тооцооллыг нь гаргаад өгчихсөн байдаг. Өөрөөр хэлбэл, лицензийн эрхтэй болсноосоо хойш ийм ажлыг гектар тутамд хийх ёстой. Хийгээгүй хоёр жил болсон бол хуулийнхаа дагуу эрхийг нь цуцлах бүрэн боломжтой гзж үзэж байгаа юм.
Эдгээр компанийн аль нь ч 2013 оноос хойш тусгай эрхтэй талбай дээрээ нэг ч удаа үйл ажиллагаа, хайгуул хийгээгүй. Одоо 2017 он гарах гэж байна. Хуулийн хүрээнд бүрэн боломжтой болсон байгаа биз. Засгийн газар нөхөн төлбөрт 30 гаруй тэрбум төгрөг төлөх байсан юм. Уг нь одоо тийм шаардлагагүй болсон. Даанч Ашигт малтмалын газар бидний үндэслэлийг үгүйсгээд байгаа.
-Ямар учраас та бүхний үндэслэлийг Ашигт малтмалын газраас няцаагаад байгаа юм бэ?
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн алба хаагчдыг яагаад байгалиа сүйтгүүлэх гээд улайраад байгааг ойлгохгүй байна. Тэд 2013-2016 он хүртэл дээрх компаниуд жил бүр ийм ажил хийж, тийм зардлынхаа тайланг баталгаажуулж байсан гэсэн хуурамч албан бичгүүдийг бидэнд гаргаж өгч байгаа. Тиймээс бид Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргачихсан явж байна. Даанч өнгөрсөн наймдугаар сарын 8-нд анхны шүүх хурал зарлагдсан ч хойшлогдсоор өнөөдрийг хүртэл нэг ч удаа хурал болоогүй байна.
-Та бүхэнд дээрх компаниудыг үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг батлах ямар баримт, нотолгоо байгаа вэ?
-Аймгийн байгаль орчны байцаагч, мэргэжлийн хяналтын байцаагч, Иргэдийн хурлын төлөөлөгчдийн улирал тутмын хурлууд, дүгнэлтүүд тухайн орон нутагт амьдарч байгаа ард иргэдийн баталгаа гээд олон баримт бий. Би Тостод хэдэн үеэрээ амьдарч байгаа унаган иргэн нь.
-Шүүх хурал удаа дараа хойшлоод байгаа шалтгаан нь юу юм бэ?
-Шүүхээс гуравдагч этгээдийн төлөөлөл буюу лиценз эзэмшигчдийн төлөөллийг хуралд байлцуулах ёстой гэсэн захирамж гаргасан. Гэтэл лиценз эзэмшигчид нь олдохгүй байна. Ашигт малтмалын газар, УБЕГ гээд холбогдох газруудад тэмдэглэгдсэн хаягуудаар нь шүүх хуралд оролцох тухай мэдэгдэл хүргүүлэхээр хаягандаа байхгүй, хүлээж авах хүнгүй гэсэн шалтгаанаар мэдэгдэл нь буцаж ирээд байгаа. Өөрөөр хзлбэл, тэд Монголд үйл ажиллагаа явуулдаггүй, өгсөн хаяг нь хуурамч. Энэ нь тзднийг лицензийнхээ талбайд үйл ажиллагаа явуулаагүйг нэг талаар нотолж байгаа биз дээ. Үүний цаана эдгээр компани нуугдах, шүүх хуралд оролцохгүй байх сонирхол байхыг үгүйсгэх аргагүй.
-Ашигт малтмалын газрын холбогдох албаныхантай та уулзаж үзсэн үү. Тэд ямар хариу өгч байсан бэ?
-Бид өмнө нь уулзаж байсан. Та бүхний лицензийг нь цуцлах гээд байгаа компаниуд хууль зөрчөөгүй, хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс лицензийг нь цуцлах шаардлага байхгүй гэж байсан. Бид өчнөөн хөөцөлдсөний дүнд дөрвөн компанийнх нь лицензийг арай гэж цуцлуулсан. Одоо зургаа нь үлдчихээд, шүүхээр хэлэлцүүлэх хүртлээ явж байна.
-Та бүхэн энэ лицензийг цуцлуулахын тулд жил гаруй хугацаанд хөөцөлдөж байгаа. Удаа дараа 1000 гаруй километрийн цаанаас ирж, очсон байх. Үүнд ямар ашиг сонирхол байна вэ. Зарим хүн хэн нэгний гар хөл болоод ингээд явж байж магад гэж хардаж мэдэх юм?
-Арай ч үгүй байлгүй дээ. Надад ямар ч эрх ашиг, хэн нэгний заавар зөвлөгөөгөөр явж байгаа юм байхгүй. Хэдэн үеэрээ амьдарч ирсэн нутгаа өөрийнхөө үед үгүй хийхийг хараад сууж чадахгүй байна. Дээр нь яг хайгуул хийх гэж байгаа талбайн орчимд биднээс гадна Монголын ховор, нэн ховор амьтад, дэлхийд нэн ховордсон 20 гаруйхан ирвэс нутагладаг.
-Та хуулийн ямар нэг зөвлөгөө, тусламж авч байгаа юу. Эсвэл өөрөө л энэ бүхнийг хийж байна уу?
-Би нутгийнхантайгаа ярилцаж байгаад өмгөөлөгч авсан. Эх нутаг, газар шороогоо хайрлах, хамгаалах их хүсэл, зориг надад байлаа ч хууль мэддэг хүн надад тус болох зайлшгүй шаардлагатай.
АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫНХНААР БАМБАЙ ХИЙЖ БУЙ КОМПАНИУД ХЯТАДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ
Өмнөговийн Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нуруунд хайгуулын 15127 дугаартай лицензийг “ Фокс-майнинг” 13107X, 13108X “Намуун тод” 13109X зэрэг тусгай зөвшөөрлийг “Мөнхийн нохон далай” компаниуд эзэмшдэг. Эдгээр лицензийг 2012 оны долдугаар сарын 26-нд Мандагчийн Одон, Мандагчийн Буян нар анх авсан байдаг. Тэд 2013 оны есдүгээр сарын 20-нд Тан овогтой И Ханд гурван лицензээ шилжүүлж, хугацааг нь хууль бусаар сунгуулсан гэх баримт байдаг. Одоо дээрх компанийн эзэн нь Тан овогтой И Хан хэмээх хятад хүн юм. Ашигт малтмалын газарт бүртгэгдсэнээр тусгай зөвшөөрлийн эзэн И Хан гэгчийн лиценз дотоодын аж ахуйн нэгж гэсэн тодорхойлолттой байдаг.
15127 X талбайн лицензийг “Фоксмайнинг” Буйлдан компанийн Мандахбаяр гэдэг хүн 2009 оны тавдугаар сарын 25-нд авсан байдаг. Мен удалгүй И Тан Ханы “Намуун тод” компанид шилжүүлсэн.
14145 дугаартай хайгуулын лицензийг 2008 оны есдүгээр сарын 10-нд “Улаан сайр” гэдэг газар н.Дашдаваа эзэнтэй “Гранд Формул” гэдэг компани авсан. Гэсэн ч 2010 оны долдугаар сарын 20-нд н.Дашдаваа нь Хан Вин эзэнтэй Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани болсон байна. Дараа нь 2011 оны наймдугаар сарын 5-нд Хятадын Ли Чи Нинг эзэнтэй “Элбэг орд” гэдэг компанид арван сая төгрөгөөр худалдсан гэх мэдээлэл бий.
Зургаа дахь лиценз нь 12431 X бөгөөд анх н.Мөнхбаатар эзэнтзй “А Ойль” компани 2007 оны тавдугаар сарын 15-нд авсан байдаг. Бас Ван Чан эзэнтэй Хятадын “Эн Си Ар Ай” компанид арван сая төгрөгөөр шилжүүлсэн байдаг юм байна.
Дээрх баримтуудаас үзэхэд Ашигт малтмалын газрынхан төдийгүй холбогдох байгууллагууд Өмнөговь аймгийн Гурванбулаг сумын нутагт орших Тост, Тосон бумбын нуруу орчимд олгогдсон лицензийг цуцлах хүсэлгүй нь илт бололтой. Хуулийн хүрээнд эрхийг нь цуцлах үндэслэл бүрэн бүрдсэн, эрх бүхий байгууллага лиценз эзэмшигчдийг ямар нэг эрх ашгийн үүднээс хаацайлж ирсэн эсэхийг шүүхээс эцсийн байдлаар тогтооно. Гэхдээ л Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг нь эрхийнхээ хугацаанд үйл ажиллагаа явуулж чадаагүй компаниудад давуу эрх олгож, хамгаалж, өмгөөлж суугаа нь үнэн бололтой. Ингэж хэлэхийн учир нь, тэд улсаас тэдгээр каипанид олгох 30 гаруй тэрбум төгрөгийн нөхөн төлбөрөөс огт эмээхгүй, “Энэ компаниуд хууль зөрчөөгүй” гэсэн тайлбар тавиад сууж байна.
Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Зочин · 2016/12/02
БОЛЬЁ ОО
Зочин · 2016/12/01
БОЛЬЁ ОО
Balai · 2016/12/01
Medrel muutuud