Киви хамтлагаасаа өрх тусгаарлаж хувийн карьераа хөөсөн Ука буюу Уламбаяр сүүлийн үед уран бүтээлийн арвин олз омогтой жинхэнэ эрчийг үзүүлж яваа. Залуусыг байлдан дагуулж хэдэн сарын туршид хит болж чадсан түүний “Маргаашийн нарлуу хамт аялах уу?” уран бүтээл нь түүний содон гэдэг тодотголыг илүү баталсан гэхэд хэн ч маргахгүй. Сошиалаар нялх балчираас эхлээд настан буурлууд ч хүртэл толгойндоо алчуур зүүж дээлээрээ гоёсон байхыг хараад дуучин бүсгүйд нэгэн сонирхолтой challenge эхлүүлэх санаа төржээ.  Хамгийн их хүнийг хамруулж олноороо оролцож чадсан албан байгууллагын шинэ жил дээр тус уран бүтээлээ дуулж өгнө гэсэн болзолтой бөгөөд хүмүүс ч ихэд дэмжиж нэгдэж эхэлсэн байна. Үүнд “Их Засаг” их сургуулийн багш ажилчид, оюутан залуус ч мөн нэгджээ. Тэд сургуулиараа Ука стайлаар хувцаслаж дуулж бүжиглэсэн нэгэн өвөрмөц арга хэмжээ болсон бөгөөд үүгээрээ бусаддаа нийгмийн идэвхи оролцоотой байхыг үлгэрлэж эвсэг хамт олон гэдгээ ч батлав бололтой.

http://www.shuurhai.mn/