Улаанбаатар хотын цагдаагийн газраас санаачлан “Хонх дарж, хаалга тогшьё” хөдөлгөөнийг Нийслэлийн хэмжээнд 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс зохион байгуулж эхлээд байна. Энэхүү хөдөлгөөний нээлтийн ажиллагааг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизийн “ЭНД ГАРЦ БАЙНА” шууд нэвтрүүлэгтэй хамтран орон даяар шууд . Нээлтийн арга хэмжээнд ХЗДХ яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, МУСТА жүжигчин Навчаа нар зочдоор оролцлоо. Мөн 2016 оны эхний 11 сард гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг хамгийн их бүртгэгдсэн 25 хорооны Засаг дарга, хэсгийн байцаагч нар, мөн хэв журмын урамшилт эргүүлүүд, дүүрэг дэх цагдаагийн хэлстүүдийн гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч нарын нийт 74 хүн оролцсон.

 

Нийслэл хотын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийг эрт шатанд илрүүлж, хүн бүрт хүчирхийллийг үл тэвчдэг, мэдээллэдэг, таслан зогсоодог байх ухамсар, дадал суулгаж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Мөн иргэдэд хэрвээ таны ойр орчинд хэн нэгэн хүчирхийлэлд өртөж байвал цагдаагийн байгууллагын 102, 107 дугаарын утасаар дамжуулан мэдээлэл өгөхөөс гадна та “Хонх дарж, хаалгыг нь тогшин” хүчирхийллийг таслан зогсоож бусдын амь насыг аврах, гэмтэж бэртэхээс хамгаалах ажилд гар бие оролцоорой гэж уриалж байна.

Хөдөлгөөний хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буй шалтгаан нөхцлийг бодитойгоор тодорхойлж, хүчирхийллийн хохирогчийг эрт илрүүлэх,  урьдчилан сэргийлэх олон талт ажлыг зохион байгуулахын зэрэгцээ, иргэд олон нийтийн дунд байдаг гэр бүлийн маргааны талаарх хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Хөдлгөөн 2016 оны 11 сараас 2017 оны 11 сар хүртэл 1 жилийн хугацаатай зохион байгуулагдана.

Олон талт урьдчилан сэргийлэх ажлуудаараа иргэдэд хүчирхийллийг тэвчиж, давтан даамжруулалгүй, тэмцдэг, өөөрийгөө аливаа хүчирхийлэл дарамтаас урьдчилан сэргийлж чаддаг дархлааг бий болгохыг зорьж байгаа аж. 

Хөдөлгөөнийг зохион байгуулсанаар иргэдийн нийгмийн хариуцлага, ухамсар, хууль эрх зүйн мэдлэг дээшилж, гэр бүлийн харилцаанд амьдралын зөв хэвшил, эерэг нөлөөллийг төлөвшүүлж, гэр бүлийн хүчирхийллийг эрт илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах ажилд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж хамтран ажиллана.

 

 

 

 

 

Нийслэл хотын хэмжээнд 2016 оны эхний 10 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 696 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 83 хэргээр буюу 13,5 хувиар өссөн байна. Энэ нь Нийслэлд үйлдэгдсэн нийт (15257) хэргийн 4,5 хувийг эзэлж байна.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2016 оны эхний 10 сард 645 иргэн өртөж хохирсон нь өмнөх оны мөн үеэс 59 нэгжээр буюу 10,0 хувиар өссөн. Гэмт хэрэгт өртөж хохирсон иргэдийн 584 буюу 90,5 хувь нь эмэгтэй хүн, 27 буюу 4.3 хувь нь хүүхэд, 34 буюу 5,2 хувь нь эрэгтэй хүн байна.

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 603 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үеэс 18,4 хувиар өссөн.  Гэмтсэн 603 хохирогчдын 544 буюу 90,2 хувь нь эмэгтэй хүн, 40 буюу 6,6 хувь нь эрэгтэй хүн, 19 буюу 3,1 хувь нь хүүхэд байна.

            Нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл хоногт 20-45, сард дунджаар 1300 бүртгэгдэж байна.

            Дүүрэг дэх цагдаагийн нэг хэлтэст хоногт дунджаар 8-10, сард 60-110 дуудлага, мэдээлэл бүртгэгддэг.

            Тус газрын гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг Түр хамгаалах байранд 2016 оны эхний 11 сард нийт 113 гэр бүлийн нийт 250 үйлчлүүлэгчийг хүлээн авч амь нас, аюулгүй байдлыг хамгаалан ажиллаа.

             Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд нь өөрсдөө хүчирхийлэл, дарамтанд байгаагаа мэддэггүй, байх ёстой үйлдэл мэт хүлээж авдаг, хуулийн байгууллагад тэр бүр мэдээлдэггүй, гэр бүлийн хүчирхийлэл хаалттай хаалганы цаана үйлдэгдэж удаа дараа давтагдан, хэн нэг нь гэмтэж бэртэн, амь нас нь хохирсон тохиолдолд хуулийн байгууллагад мэдээлэгдэж байгаа нь иргэдийн энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийн талаарх мэдээлэл дутмаг байгаатай холбоотой юм.  Иймээс иргэдийг хүчирхийлэлд өртөж байгаа хэн нэгний амь нас, эрүүл мэндийг хамгаалах энэхүү ажилд нэгдэн хамтран ажиллахыг уриалж байна.