Өнгөрсөн жил 15 жилийн ойгоо нижгэр тэмдэглээд тарж бутрахаа албан ёсоор зарласан “Номин талст” хамтлагийнхан өөр өөрсдийн мөрөө хөөцгөөсөн билээ. Тэгвэл урлагтаа хамгийн үнэнч яваа тус хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн гэсэн уран бүтээлээ туурвиж байгаа юм.

Тэрбээр “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах нартай хамтран “Монголын нууц товчоо”, “Монгол нутаг мину”, “Монгол ээж” зэрэг 13 дуутай цомог хамтран гаргасан.  Тэд бол үндэсний өв соёлоо урлагаар дамжуулж залуусын сэтгэлд хоногшуулахыг хүсч яваа залуусын нэгэн төлөөлөл болоод буй. Харин эдгээр эрчүүдийн нэг нь шаггүй онигоонд ороод амжжээ.

Тодруулбал, дуучин Т.Дэлгэрмөрөн Казахад тоглолт хийх үеэрээ нэгэн дээлийг өмсөн тайзан дээр гарчээ. Гэвч үзэгчид түүнийг нэр хийтэл инээн угтан авсан байна. Дуучин залуу маань гайхан дуугаа дуулчихаад тайзнаас бууж иртэл нэг эмээ ирээд “Үгүй миний хүү наад өндөр настай чавганцын дээлээ хаанаас олоо вэ” хэмээн асуухад л үзэгчдийн инээсний учрыг сая нэг олжээ. Ийн пакталсан тухайгаа Дээгий цэнхэр дэлгэцээр дэлгэсэн юм.

Тэрхүү дээлээ тоглолтынхоо өмнөхөн яаруу сандруу захаас нь хээ хуар болсон дээлийг худалдаж аваад л орой нь тоглолт дээрээ өмссөний улмаас дуулж үзэгчдийг уяраах бус инээд бэлэглэжээ.

Д.Ана