Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн Монгол улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийг өчигдөр ССАЖ-ийн дэд сайд М.Түмэнжаргал өнөөдөр хүлээн авч уулзан, баяр хүргэсэн юм.

Тус уулзалтад тамирчны зөвлөх дасгалжуулагч болох Монгол улсын гавьяат дасгалжуулагч Г.Оюунболд болон ДАШТ-д шигшээ багийнхантай хамт яваад ирсэн ССАЖЯ-ны төрийн захиргаа удирдлагын газрын дарга н.Энхтүвшин нар оролцож тэмцээний талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж, харилцан ярилцсан.

ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал “Энэ тамирчинг ямар зүйл давж очоод тэмцээнд хэрхэн оролцсоныг Монголчууд мэдэж байгаа. Энэ удаагийн ДАШТ бидэнд сургамж өгсөн, олон онцлогтой тэмцээн боллоо. Нэгэнт энэ салбарыг хариуцсан яамтай болсны хувьд, энэ спортод ач холбогдол өгч, шигшээ багийг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллана. Үүнээс гадна тамирчдын бэлтгэл сургуулилт болон сэтгэлзүйг бэлтгэх тал дээр спортын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллана. Цаашид олон улсын чанартай тэмцээн уралдаанд эмч, сэтгэлзүйчийг тамирчидтайгаа хамт оролцуулж байх нь зүйтэй юм. Ялангуяа шигшээ багийн энэ тал дээр анхаарч ажиллана. Бүх зүйлийг холбоо гээд орхиж болохгүй юм байна гэдгийг саяны үйл явдал харуулаа. Бүгд хичээж зүтгэж байж энэ амжилтад хүрч байна. Өнгөрсөн тэмцээнээс бид үүнээс илүү амжилтыг хүлээж байсан, гэхдээ олон улсын тавцанд Монголынхоо нэрийг авч гарч ирсэн нь маш том үйл явдал. Судлаачид монгол хүний физиологийн оргил үеийг 28 наснаасаа эхэлдэг гэж тогтоосон. Мөнх-Эрдэнийн хувьд ид үедээ явж байна. Бэлтгэл сургуулилт, сэтгэл зүйдээ сайн анхаар. Дараагийн уралдаан тэмцээнд яамны зүгээс дэмжиж, хамтран ажиллах болно” гэж хэлсэн юм.

Монголын боксийн холбооныхон элдэв асуудал үүсгэлгүй явуулах хүнээ сонгосон бол өдийд тэр медалийн өнгөө аль хэдийнээ өөрчлөн эх орондоо илүү том баярыг дуулгах байсан. Гэхдээ ард түмэндээ медальтай ирнэ ээ гэж тэр амласан үүндээ ч  хүрсэн. Түүний мөнгийн төлөөх тулааныг ч дотроо омогшин үзсэн.

Өнгөрсөн жилийн Лондонгийн Олимпоос У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэж бахархахгүй байхын аргагүй сайхан амжилтыг гаргаж чадсан. Мөн тэрбээр сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн.

Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ Дэлхийн аваргын хvрэл медаль авч дэлхийн аваргын хошой медальтай анхны тамирчин төдийгvй Олимп, дэлхийн цом, дэлхийн аварга гээд дэлхийн дээд хэмжээний тэмцээнээс медаль хvртсэн цорын ганц боксчин түүнд УРСГАСАН ХӨЛС, СЭТГЭЛИЙН ХАТ, ХӨДӨЛМӨРИЙН ҮР ДҮН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ОЛГОЁ!!! хэмээн нэгэн эрхэм жиргээч бусдадаа дуулгаад амжсан. Үнэхээр ийм БАХДАМ САЙХАН амжилтыг гаргаад байгаа түүнд энэ цолыг өгч болохгүй гэж заавал алтыг авсан хүнд төрийн цол өгдөггүй байлгүй дээ.

Д.Ана