Саяхан 300 төгрөгөөр худалдаагдаж байсан өндөг нэг ширхэг нь 500 төгрөг болжээ. "Засгийн газрын үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн хаана байна вэ” гэх сэтгүүлчийн асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Өндөг 500 төгрөг болсныг үнэ өссөн гэдэггүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хувцас зэрэг 230 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж нэг сагсанд хийгээд дундаж үнийг тооцоолж гаргадаг. 230 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах ямар ч боломжгүй. Гарын таван хуруунд багтах мах, гурил, шатахуун, цементийн үнийг тогтворжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжсэн.  Бүх юмны үнийг  тогтвортой байлгадаг Засгийн газар хаа ч байхгүй. Будааны үнэ өндөр байгаа бол гурил идчих хэрэгтэй шүү дээ” гэснийг "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.

Ямартаа ч Ерөнхий сайдын үзэж буйгаас харахад өндөгний үнэ 500 төгрөгт хүрсэн нь үнийн өсөлт биш юм байна. Ард түмэн өндөг идэхээ болих хэрэгтэй аж.

Д.Ана