Мисс Д.Долгион Мьянмар улсад сайн үйлсийн аянд оролцоод ирлээ
2013/10/31
“Miss Mongolia”- 2012 оны тэргүүн Мисс Д.Долгион Мьянмар улсад сайн үйлсийн аянд оролцоод эх орондоо ирлээ.
Мисс Д.Долгион “Miss Mongolia” болон "Miss International 2012" тэмцээнд оролцож байх үеэрээ танилцаж нөхөрлөсөн "Miss Myanmar 2012" Нан Кин Зая Яр-ийн урилгаар 10 сард “Мьянмар” улсыг зорьсон юм. Уг үйл ажиллагаанд Монгол, Итали, Франц, Сингапур, Шинэ зеланд зэрэг долоон орны миссүүд оролцжээ.
Мьянмар улсын нийслэл Бангонг хотод "Road to Sea Games, Road to Myanmar" нэртэйгээр зохиогдсон шоунд бүх олны танил соёл урлаг, спортын эрхэмүүд болон Тайландын алдарт Царабао хамтлаг азийн хэвлэл мэдээлллийн хэрэгслүүд хүрэлцэн ирсэн шоу болж өндөрлэжээ. Уг шоуны үеэр долоон орны миссүүд Мьянмар улсын үндэсний хувцас болон өөрийн улс орны үндэсний хувцасаа өмсөн үзэгч олондоо толилуулсан аж.
Энэхүү шоуны үеэр мисс бүсгүйчүүд хандив цуглуулсан байна. Үүнийгээ Мьянмар хотод хорт могойноос болж хүүхэд багачуудаас эхлэн настангууд хорвоог орхиж буй. Ард иргэд нь ядуу буурай учир ерөндөг худалдан авч хэрэглэж чадахгүй нь улмаас 24 цагийн дотор амиа алдаад байгаа юм.
Мөн Бангонг хот дахь буддын бага дунд сургуулийн сурагчдад сурах бичиг, ном хандивлах үйл ажиллагааг зохион байгуулжээ. Мьянмар улс нь Буддизм шашныг дээлдэг бөгөөд тэр дундаа Бангонг хотод богино өмд болон биеэ ил гарсан майк өмсөх хориотой байдаг.
Энэхүү арга хэмжээнд оролцсон долоон мисс Мьянмар улстай танилцан сэтгүүлийн зураг авалт, ярилцлага болон хэвлэлийн бага хурал, тоглолтын бэлтгэл ажил гээд маш шахуу хуваарийн дагуу ажилласан байна.
Дашрамд дуулгахад, Монголын мисс Д.Долгион болон Мьянмар улсын мисс Нан Кин Зая Яр нар дотно найзууд учир Мьянмарчууд Монголын миссийг илүү таньж, дэмжиж байжээ. Энэхүү хүмүүнлэгийн ажлыг цаашдаа тэд хатран зохион байгуулахаар болсон аж. Дараагийн ажлаа Монгол улсад зохион байгуулах сонирхолтой буйгаа санал асуулгаар илэрхийлжээ.
Мьянмар улсын мисс Нан Кин Зая Яр нь гоо үзэсгэлэн авьяас чадвараараа бусдыгаа манлайлж хүмүүнлэгийн ажил, нийгмийн сайн дурын үйлсийг ихээр санаачлан зохион байгуулж ирсэн бөгөөд энэхүү арга хэмжээгээ олон улсын хэмжээнд дуу хоолойн болж уриалан ажиллаж буй хөдөлмөрч мисс юм.
Мьянмар улсын нийслэл Бангонг хот дахь Junction Square талбайд болсон энэхүү шоуны тайзан дээр Мисс Монголиа холбооны тэргүүн Д.Сумьяа болон "Miss Mongolia" 2012 тэргүүн мисс Д.Долгионы зүгээс "Miss Humanity" өргөмжлөлийг Miss Мьянмар улсын Нан Кин Зая Ярд Монгол улсын мисс Д.Долгион гардуулсан байна. Мисс Нан Кин Зая Яр уг шагналыг гардаж авч байхдаа нулимс дуслуулж байсан бөгөөд улам их хичээнгүйлэн ажиллахаа амлажээ.
Д.Ана
Зочин · 2013/11/01
blj l bn shude. zura****n n na*** hararai gesen ch baij magad ugui shude uu olj harhasa umnu hunig sainiig harj sur. chadahgui bol umhii hushuga buu dur. tusiin tuld baij chadahguin bol yadaj hursund shim tejeel bol gdg ug bdg shu
Зочин · 2013/11/01
uuruu saihan haragdah ni l c***al ym bhdaa hund ym ugch bgaa bjeej uur tiishee harj ene ter
hamgiin dajgui · 2013/11/01
dolgion hamgiin dajgui miss n. boljil bain shvde. miss bolchihod seheed zawarad yawdag nuhduudiig bodwol zuw baina. Mongoldoo oshoo ihiig hiigeesei gej erooe.
zurag shude · 2013/11/01
yum ugj bhd n inegeree ged zura****d n awsan bol yahuu yum yarij bgad ch yumu. ta nar bitgii ingej neg zurgaar huniig dugneech tanar buh zurgan deree tiim goyo gardaguu
Зочин · 2013/11/01
harin th ***l hudlaa huuramch haragdaj bn .
Зочин · 2013/11/01
neeh bodlogotoi zurag avahuuljee hund yum ugch bj muuhai sanagdaj bna
dolgion · 2013/11/01
uneheer saihan busgui shuu bi chamd uhaangui mash ih hairtai