Монголын хамгийн олон "ихэр"-үүд тоглосон кино нээлтээ хийлээ
2013/11/01
УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар хоёр дахь дэлгэцийн уран бүтээл “Зүүдэнд ч оромгүй явдал” уран сайхны киноныхоо нээлтийг өчигдөр "Тэнгис" кино теарт хийлээ. Олон уран бүтээлээрээ үзэгчдийн эчнээ танил болоод байгаа зохиолч Ж.Оргил киноны зохиолыг бичиж, зураглаачаар Б.Отгонзориг ажилласан.
Гол дүрүүдэд залуу жүжигчин Б.Энхтүвшин, Г.Золзаяа, АЖ Г.Мягмарнаран, СТА Б.Эрдэнэцэцэг нар тогложээ.
Мөн туслах дүрүүдэд МУГЖ Б.Батзаяа, СТА Б.Баатархүү, Б.Навчаа, “Шинэ үе” продакшны жүжигчин Т.Билгүүн, “Захилгат инээд” хамтлагийн жүжигчин Р.Адъяа, Х.Манлайбаатар, “Маск” продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхан зэрэг чадварлаг уран бүтээлчид тоглосон бөгөөд Киноны хөгжмийг Ц.Байдраг бичиж, дууг нь “Мотив” хамтлаг дуулжээ.
Ихэр залуусын тухай өгүүлэх “Зүүдэнд ч оромгүй явдал” таныг инээлгэж, гуниглуулж, ухааруулах үйл явдалтай. Тус уран бүтээлээс шинэлэг өнгө аяс үнэртсэн бүтээл болж чаджээ.
Уг киноны онцлог бол Монголд анх удаа дэлгэцийн бүтээлд зургаан настай бяцхан ихэрүүдээс эхлээд 75 настай гурван ихэрүүд тогложээ. Киноны үйл явдлыг энэ удаа дурдахаа түр азная. Харин та бүхэн гэгээлэг зураг авалт, хүн бүрийн сэтгэлд хоногшсон саяхан орсон том том ширхэгтэй цастай өдрийн хэсэг киноны үйл явдалд тусгагдсан сайн зураг авалттай болсон гэдгийг хэлье. Мөн өөрийн эрхгүй инээсээр байгаад киног дуусгана гэдгийг онцолж байна.
Монголын хамгийн олон ихэрүүд тоглосон “Зүүдэнд ч оромгүй явдал” уран сайхны киноны нээлтийн зургаас та бүхэндээ сонирхуулья.
Д.Ана
Зочин · 2013/11/03
goe kino bnlee tataj unaad emnelegt shuud hurgegdes shu hehe