Монгол поп опера урсгалыг үндэслэгч "Увертюра" хамтлаг анхны бие даасан  “...ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ...”  тоглолтоо  аравдугаар сарын 23, 24-нд УДЭТ-ын тайзнаа хоёр хоног өөрсдийн дуу хоолойныхоо үргэлжлэлийг хүргэсэн билээ.

Азын дөрвөн бэрх эвлэлдэн буух шиг тайзнаа эвлэлдэн тоглогдож чадсан. Тэгвэл энэхүү тоглолт бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ сарын 20-нд "UB palace"-ийн концертын их танхимын тайзнаа   “...ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ...” тоглолт  үзэгчдийн хүсэлтээр дахин тайзнаа эгшиглэхээр болсон юм. Мөн "Анир" студийн 10 жилийн ой давхцаж байгаа бөгөөд энэ хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог.

Өмнөх тоглолтын тасалбар Белтаж-2 20.000,  Белтаж-1 40.000, Партер 60.000-100.000 төгрөгний үнэтэй худалдаалагдсан бол энэ удаагийн тоглолт үзэгчдийн хүсэлтээр тоглогдож буй тул тасалбарын үнэ хямд байх аж.

Д.Ана