Эзэн Чингис хааны мэндэлсний 851 жилийн ойн баяр  “Монгол бахархлын өдөр”өнөөдөр тохиож байгаа билээ. Тэгвэл эл өдөр Монгол Улсын бахархал болсон МУГТ У.Мөнх-Эрдэнэд олгох шийдвэр гарсан гэх мэдээлэл цацагдаж буй гэтэл одоогийн байдлаар Ерөнхийлөгчийн зарлигаар олгогддог энэ нэр хүндтэй цолны эзнээр одоохондоо шинээр хэн ч тодроогүй байгаа юм байна.

Тэрбээр саяхан Казахстаны Алма-Ата хотод болсон боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ганцаараа хүрэл медаль авч, Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөсөн тамирчин.

Боксын спортоор тасралтгүй 17 дахь жилдээ хичээллэж байгаа тэрбээр 2001 оны Зүүн Азийн аваргын алт, 2002 оны Азийн аваргын хүрэл, 2003 оны Дэлхийн аваргын шилдэг найм, 2006 оны Азийн тоглолтын мөнгө, 2008 оны Бээжингийн Олимпийн шилдэг найм, 2009 оны Дэлхийн аваргын хүрэл, 2011 оны Азийн аваргын алт, “Лондон-2012” Олимпийн наадмаас хүрэл медаль, 2013 ДАШТ-ий хүрэл медаль хүртэн Дэлхийн хошой тус тус хүртэн боксын дэлхийн аваргын хошой медальтай анхны тамирчиндаа болсон юм.

Х.Даваа