Эзэн богд Чингис хааны мэндэлсний  851 жилийн ойн баяр, “Монгол бахархалын өдөр”-т зориулсан арга хэмжээ үргэлжилсээр байна.

Тухайлбал, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа  Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнөө болсны дараа Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо. Энэхүү ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд оролцолсон юм.

Үүний дараа нь төрийн тулганы гал бадраах ёслол болов. Гурван жилийн өмнөөс УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын санаачлагаар төрийн тулганы гал бадраах ёслолыг үйлддэг уламжлал тогтсон билээ.

Х.Даваа