Нэг буудалтаар завийг зогсоосон мэргэн бууч
2017/01/06
Тэнгисийн явган цэргийн мэргэн бууч 40 сая гаруй долларын өртөг бүхий хар тамхи тээвэрлэсэн моторт хурдан завийг ганц буудалтаар л нам зогсоосон байна.
Карибын тэнгист сэжиг бүхий ачаа бараа тээвэрлэсэн уг завийг зогсоохын тулд хилийн хамгаалалтынхан зургаан цаг гаруй хөөцөлдсөн байна. Сэрэмжлүүлэх үүднээс завь руу буудсан ч тэд үүнийг үл тоон зугтаасаар байжээ. Харин мэргэн бууч эр завины хөдөлгүүрийг яг онилон буудсанаар тэдний муур хулгана болох уралдаан зогссон аж.
-
1
-
2
-
3