Эзэн Чингис хааны мэндэлсний 851 жилийн ойн баяр  “Монгол бахархлын өдөр”өчигдөр тохиож бүх нийтээрээ амралтын өдөр болгон зарласан. Эл өдөр Монгол Улсын бахархал болсон МУГТ У.Мөнх-Эрдэнэд Хөдөлмөрийн баатар цол олгох шийдвэр гарсан гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Ерөнхийлөгчийн зарлигаар олгогддог энэ нэр хүндтэй цолны эзнээр шинээр хэн ч тодроогүй байгаа гэдэг нь уг мэдээллийг гарсан даруйд батлагдсан юм.

Харин ард түмэн түүнд "Хөдөлмөрийн баатар" хэмээх нэр хүндтэй шагналыг олгох байлгүй дээ хэмээн битүүхэндээ горьдож суусан.

Уг нь тэрбээр саяхан Казахстаны Алма-Ата хотод болсон боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ганцаараа хүрэл медаль авч, Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөсөн тамирчин. Тус тэмцээн нь анх удаа боксын түүхэнд 114 орон хамгийн том ДАШТ болсон билээ. У.Мөнх-Эрдэнэ Боксын спортоор тасралтгүй 17 дахь жилдээ хичээллэж байгаа тэрбээр 2001 оны Зүүн Азийн аваргын алт, 2002 оны Азийн аваргын хүрэл, 2003 оны Дэлхийн аваргын шилдэг найм, 2006 оны Азийн тоглолтын мөнгө, 2008 оны Бээжингийн Олимпийн шилдэг найм, 2009 оны Дэлхийн аваргын хүрэл, 2011 оны Азийн аваргын алт, “Лондон-2012” Олимпийн наадмаас хүрэл медаль, 2013 ДАШТ-ий хүрэл медаль хүртэн Дэлхийн хошой тус тус хүртэн боксын дэлхийн аваргын хошой медальтай анхны тамирчиндаа болсон юм.

Түүнийг боксын холбооныхон явуулахгүй гэж байхад “Би энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, амжилтаа ахиулна гэдэгтээ итгэлтэй байна. Гэхдээ сорилгод орохгүйгээр явна. Би 64 кг-ийн жинд өрсөлдөхийн тулд З.Энхзоригтой сонгон шалгаруулалтад орохыг хүсэхгүй байна. Би 2013 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнээр өөрийгөө ямархуу бэлтгэлтэй байгааг нотолсон. Харин З.Энхзориг “Универсиад”-иас медальгүй ирсэн. Би ийм өөр төвшний боксчинтой сонгон шалгаруулах сорилго буюу спаринг хийхгүй. Монголын боксын холбоог зөв, шударга шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна” гэсэн мэдэгдэл хийж байсан удаатай.

Төр засаг хэдэн дуу дуулаад, гоё ганган хувцаслаж үзэгчдийн өмнө гарсан дуучдадаа шагнахаа мартдаггүй л юмсан. Гэтэл Монголын тамирчид 1964 оноос эхлэн Олимпд оролцож эхэлсэн бөгөөд өдгөө алт 2, мөнгө 9, хүрэл 13, нийт 24 медаль хүртээд байгаа юм. "Мехико-1968” Ж.Мөнхбат /чөлөөт бөх/ мөнгө, Ч.Дамдиншарав /чөлөөт бөх/ хүрэл, Д.Сэрээтэр /чөлөөт бөх/ хүрэл, Т.Артаг /чөлөөт бөх/ хүрэл, “Мюнхен-1972” Х.Баянмөнх /чөлөөт бөх/ мөнгө, “Монреал-1976” З.Ойдов /чөлөөт бөх/ мөнгө, “Москва-1980” Ж.Даваажав /чөлөөт бөх/ мөнгө, Ц.Дамдин /жүдо/ мөнгө, Д.Оюунболд /чөлөөт бөх/ хүрэл, Р.Даваадалай /жүдо/ хүрэл, “Сөүл-1988” Н.Энхбат /бокс/ хүрэл, “Барселон-1992” Д.Мөнхбаяр /буудлага/ хүрэл, Н.Баярсайхан /бокс/ хүрэл, “Атланта-1996” Д.Нармандах /жүдо/ хүрэл, “Афин-2004” Х.Цагаанбаатар /жүдо/ хүрэл, “Бээжин-2008” Н.Түвшинбаяр /жүдо/ алт, Э.Бадар-Ууган /бокс/ алт, О.Гүндэгмаа /буудлага/ мөнгө, П.Сэрдамба /бокс/ мөнгө, “Лондон-2012” Н.Түвшинбаяр /жүдо/ мөнгө, Н.Төгсцогт /бокс/ мөнгө, У.Мөнх-Эрдэнэ /бокс/ хүрэл, С.Ням-Очир /жүдо/ хүрэл, С.Батцэцэг /чөлөөт бөх/ хүрэл, ДАШТ-нээс У.Мөнх-Эрдэнэ /бокс/ хүрэл медалуудийг тус тус хүртсэн амжилтын цувааг таслах үргэлжүүлж байгаа шилдэг тамирчдын нэг гэдгээ батлан харуулсан.

Монгол улсын Хөдөлмөрийн баатар гэж ажил хөдөлмөрөөрөө Монгол улсдаа онц ач гавъяатай хүнд олгодог цол юм. У.Мөнх-Эрдэнэ хөлсөө дуслуулан байж мөнгийн төлөө тулалдан хүрэл медалиа авч ирсэн. Өөртөө биш Эх орондоо. Үүнийг нь мартаа юу.  

Х.Даваа