Урлагийн салбараас гэр бүл болж кино урлагт хүч түрэх болсон гэр бүл гэвэл “DOZ” интертайнментийн захирал Ш.Доржсүрэн, жүжигчин А.Мөнгөнзул нар.  Тэдний хувьд хошин урлагаас кино урлаг руу хөл тавиад нэлээдгүй хугацааг үдэж, бас амжилтай яваа. “DOZ” интертайнмент Монголдоо кино хийхээс илүү гадаадын улс оронд киноны зураг авалтаа хийдэг. Энэ нь магадгүй чанартай чанаргүй киногоор "бөмбөгдүүлж" буй өнөө үед бусдаас  арай өөр өнгө төрхтэй шинэлэг байлгах үүднээс ханддаг байх.

Өнгөрсөн хугацаанд  “Хөх толбот хүмүүс”, “Дүүлэн нис”, “Цэлмэг тэнгэр”, “Амьдрах тасалбар” зэрэг киног үзэгчдэдээ хүргээд байгаа. Тус интертайнментийнхан өмнө нь “Хөх толбот хүмүүс” УСК-ныхоо зураг авалтын ихэнхийг Францад хийж байсан бол хамгийн сүүлд “Кино шиг амьдрал” нэртэй инээдмийн киноны зураг авалтаа Вьетнамд хийсэн юм.

Тэднийг үргэлж нөхөр нь гэр бүлийн хүнээ сонгон киноныхоо гол дүрд тоглуулдаг гэх хэл ам дагаж байдаг. Энэ талаар жүжигчин А.Мөнгөнзул "Эр хүн бүр гаднаасаа  хүдэр чийрэг харагддаг боловч эмэгтэй хүнээс илүү эмзэг байдаг юм билээ.Мэдээж юм бүхэн сайнтай муутай, сайхантай муухайтай байдаг шиг сэтгэлийн дэм, урам зориг өгдөг  хүмүүс олон байхад харин сэтгэл сэвтээмээр үг хэлдэг нь ч бас цөөнгүй байдаг. Энэ бүхэнд би ч  анх эмзэглэдэг байсан. Харин одоо бол сэтгэлээ чилээж хүндээр тусгаж хүлээж авахаа больсон. Хэн ямар юм  хийж байгаа нь эцсийн дүндээ харагддаг шүү дээ. Энэ бүхнийг цаг хугацаа гэрчлээд өгнө.  Харин тэр бүх муу муухай, сэтгэл эмзэглүүлсэн үгээр нөхөрлүү минь битгий дайраасай л гэж боддог" хэмээн нэгэн ярьсан удаатай.

Гэхдээ тэд одоо үүнийг тоохоо больсон. Уран бүтээлч хосын зургаас нийтэлж байна.

Д.Ана

 photo doz800x600_zps0838cea9.jpg  photo 4800x600_zps8e6a5bd8.jpg  photo 7800x6002_zpsf618297d.jpg  photo 8800x6002_zps6cb62d1c.jpg  photo 5800x6002_zps90000f6a.jpg