Монголын урлагийн тогооноос цугтаа хооллож буй акулууд хоорондоо найзууд байдаг. Тэр дундаа рок попынхон хоорондоо тун ч эв найртай гэгддэг юм билээ. Рок попынхноос олон гавьяат төрсөн. Тэд хоорондоо ярьж байгаад гавьяатуудынхаа нэрийн сүүлийн үеэр нь дуудаж байхаар болжээ. Тухайлбал, Ү.Хүрэлбаатар гавьяатыг Баатар гавьяат хэмээн нэрийдэх бол, Л.Балхжав гавьяатыг Жав, Б.Сарантуяаг Туяа гавьяат, Ж.Алтанцэцэг гавьяатыг Цэцэг гэх мэтээр дууддаг гэнэ.

Харин МУГЖ Т.Ариунааг дуудах гэхээр ганцхан үетэй нэртэй учраас тэд Ирина гавьяат хэмээн дууддаг болсон аж. Эрос хатагтай ч шинэ нэрэндээ хурдан дасч Ирина гавьяатаа гэж дуудахад эргэж харчихдаг болсон гэж нэгэн тоглолтын үеэр хошигнон ярьж байна.

Д.Ана

 

 photo 4310430043B04450800x600_zpsa96ad73b.jpg  photo 4300800x600_zps3385b68c.jpg  photo 44104300800x600_zps03ba4583.jpg