МҮОХ-ноос спортын оны шилдгүүдийг жил болно тодруулдаг уламжлалттай. Энэ жилийн "Бөртэ" чоно наадмын шүүгчид өчигдрөөс ажлаа эхэлжээ. Ингэхдээ тэд спортын баг, тамирчин, дасгалжуулагчдын оны эхнээс оролцсон тэмцээн, гаргасан амжилтыг бүртгэж, шилдгийг тодруулдаг юм.

Тэгвэл спорт сонирхогчид болон спортын хорхойтнуудын хувьд энэ удаагийн “Бөртэ Чоно”-ын эзнээр  Монголын жүдо бөхийн анхны эмэгтэй  дэлхийн аварга Г.Уранцэцэг болон  саяхан Казахстанд болсон Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, дэлхийн аваргын хос медальтан болоод удаагүй байгаа У.Мөнх-Эрдэнэ нар шилдэг тамирчдаар тодорно хэмээн үзэж байгаа аж.

Өнгөрсөн оны “Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг тамирчнаар олимпийн хос медальт Н.Түвшинбаяр шалгарч байсан юм.

Х.Даваа