“Народный артист” уралдааны Гран-При шагналт, Буриад Улсын Гавьяат Жүжигчин Б.Амархүү UBS телевизээс жил болгон зохион явуулдаг “Universe-Best songs” наадмын шүүгчээр ажиллаж байх үедээ нэгэн рэппер охиныг их дэмжиж байсан билээ.

Тэр охин бол Дөлгөөн гэдгийг тухайн үед нь тус тэмцээнд оролцож байх үед нь дэмжиж байсан хүмүүс  андахгүй.

Түүнд дуучин залуу хамтарч уран бүтээл хийх санал тавьж байсан удаатай.

Тэгвэл дуучин  Б.Амархүү өөрийнхөө фенүүдтэйгээ тоглосон шинэ уран бүтээл Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Бал сар шиг амьдрал”  дуугаа рэппер Дөлгөөнтэй хамтарч дуулах санал тавьсан байна.

Даанч дуучин залуугийн хамтран ажиллах саналыг Дөлгөөнөө хүлээж аваагүй аж. 

Учир нь тэрбээр нэгэн студитэй гэрээтэй ажиллах болсон тул Амархүүтэй дуулахыг продюссэр нь зөвшөөрөөгүй гэнэ.

Тиймээс "Бал сар шиг амьдрал" дуугаа рэппер Жэннитэй хамтран дуулжээ. 

Тэр хоёрын хамтарч уран бүтээл хийнэ гэсэн мөрөөдөл нь талаар болж байгаа бололтой.

Д.Ана