Universe Best Songs наадмаас төрөн гарсан уран бүтээлчийн нэг бол дуучин Цэлмүүн билээ. Тэрбээр сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүү хувийн ажил мэргэжилдээ анхаарлаа хандуулах болсон.

Анхны амьдралаа Н.Алтанхайрхан гэх залуутай эхлүүлэн хөөрхөн хүүгийн ээж аав болсон ч удалгүй хоёр тийш салсан билээ. Үүний дараагаас өөрийн хувь ажилдаа анхаарлаа хандуулах болсон залуу бүсгүй өнгөрсөн онд гадаад улсад боловсрол мэргэжлээ дээшлүүлэхээр зорьсон.

Тэгвэл тэрбээр энд ирээд шинэ хайраа олсон бололтой. С.Ангараг гэх залуутай хайрын романс үүсгэсэн тэрбээр өөрийн цахим хуудснаа хайр дурлалаа зарлажээ.