Монополиудтай тэмцэгч О.Магнайг дэмжье
2013/11/12
Иргэний хөдөлгөөний О.Магнай ШӨХТГ-ын дарга болсноос хойш их зүйлийг өөрчиллөө. Угийн тэмцэгч зантай энэ залуу үндэсний монополь компаниудтай дайн зарлаж, үзэлцээд багагүй хугацаа өнгөрөөд байна.
Тухайлбал НИК, Петровис, Сод Монгол, Мобиком, Жем, Миний дэлгүүр, Номин болон зарим банкууд түүний хараанд өртөж, шалгалтад бүдэрсэн юм.
Тодруулбал, өнгөрсөн 2012 оны арваннэгдүгээр сард “НИК” ХХК шатахууны нөөц дууссан гэх шалтгаанаар борлуулалтаа гэнэт хязгаарласныг ШӨХТГ-аас шалгахад шатахууны хангалттай нөөц байсан атал борлуулалтаа зохиомлоор хязгаарласан болох нь тогтоогдсон. Тиймээс НИК ХХК-д 4.9 тэрбум төгрөгийн торгууль ноогдуулахад ШӨХТГ-ын шийдвэр болон торгуулийг зөвшөөрөхгүй шүүхэд хүртэл нэхэмжлэх гаргасан. Шүүхээс гарсан эцсийн шийдвэр бол “НИК” ХХК-ийг зохиомлоор шатахууны хомсдол үүсгэж буюу шатахуун байсаар байтал борлуулалтаа хязгаарлан Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, “НИК” ХХК Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэдэг нь эцсийн байдлаар, ямар ч маргаангүйгээр тогтоогдсон гэсэн үг. Яг үнэндээ бол үндэсний томоохон нефть импортлогчид нэг орой хуралдаж суугаад л зохиомлоор үнээ нэмлээ гээд бөөн асуудал болдог байсан. Харин одоо энэ үзэгдэл байхгүй болчихоод байгаа хэдий ч "Жаст", "Магнай трейд" нь есдүгээр сард шатахууны үнээ нэмж, үнэ бууруулах шаардлага хүлээж аваагүй байна. Түүнчлэн МТ нь Жаст-ыг худалдаж аваад "Магнай трейд"-ийг эргүүлээд Г.Дамням гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн байна. Хуулийн давамгай байдалтай аж ахуйн нэгж эрхлэгч адил төрлийн бизнес эрхэлж өөртөө нэгтгэхдээ заавал зөвшөөрөл авах ёстой ч мөнгө, эрх мэдэл давамгайлсан гэж ШӨХТГ-аас үзэж "Магнай трейд"-ийг 2.3 тэрбум төгрөгөөр, "Жаст"-ыг гурван тэрбум төгрөгөөр торгожээ. Гэтэл дээрх нэр бүхий шатахуун түгээх станцууд нэгдэхдээ ШӨХТГ-т мэдэгдээгүйгээс гадна ямар нэгэн зөвшөөрөл аваагүй аж.
“Мобиком” корпораци дараа төлбөрт хэрэглэгчдээс илүү төлбөр авч байна гэсэн гомдол, санал олноор ирэх болсон ба хэрэглэгчдэд худал зөрүүтэй мэдээлж, төөрөгдүүлсэнд нь 10 сая, тус компанийн захирал Дэвид Холлидэй улсын байцаагчийн албан шаардлагыг хүлээн аваагүй учир 960 мянган төгрөгөөр тус тус торгуулсан.
Мөн “Миний дэлгүүр”, “Номин” хоёрыг монополь байдлаа ашиглан хэрэглэгчдэд үнийн дарамт үзүүлсэн, лангуу болон кассын үнэ зөрүүтэй байдгаас гадна бараандаа өндөр хувь тооцож авдаг зэрэг зөрчил илэрсэн юм. Үйлчлүүлэгч олон учраас энэ давуу талаа ашиглан импортоор орж ирсэн бүтээгдэхүүний үнийг арван хувь нэмэх ёстой ч 20-30% нэмдэг төдийгүй бусад зөрчлөө арилгаагүй гэж үзээд “Миний дэлгүүр”-ийг 450 сая төгрөгөөр, “Номин Их дэлгүүр”-ийг нэг тэрбум 168 сая төгрөгөөр торгосон. Тухайлбал, Жирийн найман нэрийн хүнсний дэлгүүрт 1700 төгрөгөөр зарагддаг ундаа “Номин”-д 1900 төгрөгийн үнэтэйгээс гадна “Номин”-д бүр яг адилхан аягыг 3450төгрөгийн зөрүүтэй зарж байсан нь ч бий. Гэтэл үйлчлүүлэгч зохион байгуулагчийг нь дуудаж асуутал “ойрд барааны үнэ их нэмэгдэж байгаа. Та мэдэж байгаа биз дээ. Хэрвээ та гомдолтой байвал буцааж болно шүү дээ” хэмээн хэлсэн байна.
Манайхан баяр ёслол,найр наадам дөхөөд ирэхээр л томоохон sale зарлалаа гэдэг. Яг үнэндээ энэ sale гэдэг нь агуулахдаа байгаа хугацаа нь дуусах дөхсөн эсвэл дууссан барааг соёлтойгоор “шахах” үйл ажиллагаа төдийгүй энэ sale гэгчийг нь очоод үзэхээр барааныхаа үнийг зохиомлоор нэмчихээд 10-30% хямдрууллаа гэсэн байдаг хэмээн үйлчлүүлэгчид гомдол мэдүүлдэг бас энэ sale-д одоо итгэхээ больчихсон. Учир нь барааны үндсэн үнэн дээр нь ахин үнэ нэмээд буцаагаад зарчихдаг болохоор.
Гэтэл Өрнөдийнхөн бол sale гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлдэг шүү дээ. Үндэсний томоохон компаниуд ийнхүү үнээр “ихэрхэж” өрсөлддөг монополь байдлыг аль хэдийнээ дарахаар болсныг анзаарч, анхааралдаа авсан нь олзуурхууштай.
Б.Мягмар
Зочин · 2013/11/14
magnai dargiig mash demjij bna shyy ternees gadna ene syy XXK syyn byteegdehyynii ynee ene namar 2 udaa nemlee sh dee dagaad nogoo syynii kampanuud nebeh estoi geed hoorood nemeed bh yum eniig neg ***lgaj bolohgyi yu ard tymen uuriin yndesnii byteegdehyynee hayamd hereglej bolno biz dee yamar mah bish zygeer l syy shyy dee getel gold milk hemeeh syy 1 shirheg ni 2.200 turgug ni usand nairuulaad 10 litr bolno geed bhad sonin bgaa biz dee 1 l nairuulsan syygee 1800 turguruur zaraad baidag ta nar bas yyniig talaar sanalaa bicheeree ygtaa bol yniin hoorogdol monofol 2 yavaad bgaa yum shyy
Зочин · 2013/11/13
demjij bn oo mash zov amlhamuudiig hiideg daichin zaluu shuu chi shuu
Зочин · 2013/11/13
хэлж яриж шалгаж байгаа нь зөв ш дээ, Ийм алба,ийм байгуулга байдагыг өмнө нь бид бараг мэддэгүй л байсан ш дээ,энэ доор бичсэн оюутан бололтой хүүхэд үйлдэл хийхээс нь өмнө болиулахгүй гэнэ шүү энэ албанд байсан урд урдийн улсуудтай ярих зүйлээ андуураад байна хүүхээн,Одоо Мангай тэмцэж байж энэ бүгдий урьд нь замбраагүй байсан монополуудыг дарж байна,хойшид ийм асуудал бага гарна гэсэн үг дээ хүүхдүүдээ,Та нарын амьдрах үеийг цэвэршүүлж байна даг,
Зочин · 2013/11/13
Яг тэмцэгч мөн үү Худл******дээ хууль бус үйлдэл хийхээс нь өмнө болиулах ёстой байхад дараа худлаа ТВ гээр том том ярих юм. яг үнэндээ магнайгын сурталчилгаанд явсан ЗОХИОМЖ ДЭЭД СУРГУУЛИЙН оюутнууд шоронд орсон тэр үед чи юу хийсэн юмбээ. монголоос зайл
Зочин · 2013/11/13
demjij bn aaa