14 настайгаасаа таеквондогоор хичээллэж улсын аваргаас алтан медаль хүртлээ
2013/11/12
Телевизийн реалити шоунаас , урлагийн гараагаа эхлэсэн “Sync” хамтлагийнхан сүүлийн үед нам жим байх болсон. Тэгвэл уран бүтээлэээ түр хойш тавьсан залуус маань хувийн амьдралдаа томоохон олзтой байгаа гэнэ. Тус хамтлагийн ахлагч ОУХМ Б.Мөнх-Оргил такевондогийн дэлхийд данстай тамирчин бөгөөд гарын маш олон шавьтайгаар нь уншигчид сайн мэддэг. Мөнх-Оргил найзтайгаа хамтран хэдэн жилийн өмнө “Etemo” нэртэй таеквондогийн клуб ажиллуулж, олон арван шавьтай болсон билээ. Тэгвэл тэрбээр таеквондогийн улсын аварга болжээ.
Саяхан зохион байгуулагдсан Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртжээ.Энэхүү тэмцээн нь энэ сарын 09-нд ОБЕГ-ын спорт зааланд эхэлсэн юм. Тэмцээний нээлтэд спортын үе, үеийн алдартнууд хүрэлцэн ирсэн бөгөөд аваргуудаа өсвөр нас, насанд хүрэгчид гэсэн хоёр ангиллаар тодруулсан байна. Харин энэхүү тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд дуучин залуу алтан медалийн эзэн болсон юм. Тус тэмцээнд мөн түүний шавь нар нь амжилттай оролцжээ.
Түүний хувьд Таеквондогийн спортоор 14 настайгаасаа эхэлж хичээллэсэн бөгөөд таеквондогийн хар бүс, гурван дантай шилдэг залуу тамирчдын нэгд тооцогдож явдаг аж.
Д.Ана