Болд нэрээрээ голчлон дуудуулдаг Монголын номер нэг хамтлаг болох Камертоны ахлагч Доржсүрэнгийн Болд 1978 оны арваннэгдүгээр сарын 16-нд төрсөн билээ. Өнөөдөр түүний хорвоод хайртай ээжээс мэндэлсэн өдөр нь тохиож байна. Тэрбээр 25 жилийн өмнө энэ өдөр гурван хүүхэдтэй айлын отгон нь болж мэндэлжээ.

Монголын рок, попын урлагт өөрийн гэсэн орон зайг хэдийнэ үүсгэж, “Камертон” хамтлагийнхаа уран бүтээлээс гадна өөрийн уран бүтээлийг фенүүдэдээ туурвин хүргэсээр байгаа. Дуучин залуу маань авьяаслаг дуучнаас гадна чадварлаг продюсер гэдгийг хүн бүхэн мэддэг.  Түүний монголын дууны урлагт шинэ өнгө аяс нэмж буйг нь төр үнэлэн Улс тунхагласны баяраар “Монгол поп” цомгоороо Төрийн соёрхолт хүртээсэн юм.

 Төрийн соёрхолт  Д.Болдод мянга мянган фенүүдийнх нь өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргэж, цаашдын уран бүтээлд нь амжилтыг хүсье.

Д.Ана