Монголын загвар өмсөгч бүсгүйчүүдийн "бага" нас
2013/11/17
Монголын загварын тайзнаа нэр хүндтэй “Andra Model Management” агентлагийн Ерөнхий захирал мисс Х.Бадамгэрэл 2009 оны “Дэлхий мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан билээ. Тэрбээр дуучин Becky нар хүүтэй болоод удаагүй байгаа тэгвэл Мисс Х. Бадамгэрэл үлгэр жишээ ээж болно гэж хэлсэн байна. “Орчин үед эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал тавих нь суларсан ийм учраас хүүхдүүд архи, тамхи хэрэглэх асуудал их болсон байна. Мөн эцэг эхчүүд хүүхэддээ зөв үлгэр дууриал үзүүлэх хэрэгтэй. Өөрөө хажууд нь тамхи татдаг хэрнээ тамхи маш хортой гэж хэлэх нь хэзээ ч үр дүнд хүрэхгүй шүү дээ. Би ирээдүйд төрөх хүүхдээ хүн чанартай, хичээнгүй, дайчин, зорилготой, хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй тусархуу хүн болгон хүмүүжүүлэхийг хүсдэг" гэдгээ хэлсэн удаатай.
Түүний бага насны гэрэл зураг
Монголын загвар өмсөгчдөөс кино урлагт урвах миссүүд олон болсон. Тэдний цувааг загвар өмсөгч, жүжигчин гээд олон мэргэжилтэй П.Шүүдэрцэцэг нэгээр нэмсэн . Тэрбээр “Хайрлаж болох уу”, “Валентины захидал”, хамгийн сүүлд "Ану хатан" кинонд хүртэл дүр бүтээгээд амжсан. Шүүдрээ айлын ганц болохоор эрх талдаа. Гэхдээ багаасаа урлагаар явж долоон настайгаасаа л бүжиглэж эхэлсэн эхэлсэн бүсгүйн багын төрх.
Их зохиолч Д.Нацагдоржийн "Учиртай гурван толгой" зохиол Монголын сонгодог урлагийн томоохон бүтээлийг дэлгэцнээ амилуулж гол дүрд нь тоголсон “Эра модель” агентлагийн загвар өмсөгч Б.Сайнаа энэхүү дүрээр олонд танигдсан. Тэрбээр загвар үзүүлэхээс гадна шаггүй жүжигчин гэдгээ дэлгэцийн урлагт хоёр ч гол дүрд тоглож чансаагаа харуулаад авсан. Түүний ээжтэйгээ хамт авахуулсан багын дурсамжтай зураг.
Мисс Э.Бадамцэцэг “Хэцүү анги” киноны Гэрлээгийн дүрээрээ олны танил болсон. Тэрбээр “Ану хатан”, “Валентины захидал” зэрэг хэд, хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосон билээ. Э.Бадамцэцэг загварын тайзнаа болон кино урлагт чамгүй амжилттай яваа бүсгүйчүүдийн жагсаалтад бичигддэг нэгэн.
Хайраа олоод жаргалтай яваа бүсгүйн бас нэг жаргалтай мөчийн зураг.
Д.Ана