Жүжигчин Ц.Алдармаа: Өөрөө ч мэдээгүй явж байхад хөл хүнд болгочих юм аа
2013/11/20
Хошин урлагийн "Шинэ Үе" продакшний жүжигчин Алдармаа аль хэдийнээ олны танил болсон.
Тэрбээр хошин урлагаас гадна дэлгэцийн бүтээлд дүр бүтээсэн билээ.
Түүний талаар хэвлэлд үнэн худал нь мэдэгдэхгүй янз бүрийн мэдээлэл гардаг. Тэгвэл энэ удаад жүжигчин бүсгүйг "хөл хүнд болсон бололтой. Түүний хөл хүнд гэмээр зургийн бид анх удаа дэлгэж байна" хэмээн өчигдөр нэгэн сайтад бичсэн мэдээлэл цацагдсан юм.
Энэ талаар Ц.Алдармаагаас тодруулахад "Худлаа. Би өөрөө ч мэдээгүй явж байхад хөл хүнд болгочих юм аа" гэж хариулсныг "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.
Ямартай ч царай зүс сайтай, өв тэгш бие хаатай сайхан бүсгүй маань хөл хүнд болоогүй гэдгээ хэллээ.
Д.Ана