Улсын Драмын театрын харьяалалттай жүжигчин Ганчимэгийг хүн бүр танина. Тэрбээр анх хуучин циркийн акробатын дугуйланд явдаг байсан. Мөн гурван жил нугарч байгаад орхисон гэдэг. Түүнийг ээж нь Хүүхдийн ордны драмын дугуйланд оруулснаар зургаан жил суралцсан.

Харин 2010 онд Соёл урлагийн их сургуульд суралцаж жүжигчний мэргэжил эзэмшээд шууд УДЭТ-т жүжигчнээр ороод тайзны олон жүжигт гол болон туслах дүрүүдийг чадварлаг бүтээсэн билээ.  

Түүний анхны уран бүтээл нь “ Халуун сэтгэл ” кино. Үүнээс хойш “Помогите нам 2” буюу “Хуваарьгүй нислэг”, “Хэцүү анги”, “Амьдралын амт” Нэг хоёрын гурав аа” зэрэг кинонд тоглосоноор нь үзэгчид илүү сайн мэддэг.

Мөн богино хэмжээний кино “Анхны болзоо”, “48 цаг”, “Flower”, ‘’Thank you mum’’ гэх кинонуудад тогложээ. 

“Наран мандах нутаг” дөчин ангит кинонд тоглож хамгийн сүүлд драмын театрын үе, үеийн төлөөлөл болсон гурван үзэсгэлэнт бүсгүй болох жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг, У.Уранчимэг нар “G.U.G” гэх хамтлаг байгуулсан билээ. Тэдний анхны хамтарсан уран бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны кинонд тоглосныг үзэгчид андахгүй.

Жүжигчин бүсгүйн хувьд "хайр гэдэг бол хүнээс гарч болох хамгийн сайхан, хамгийн нандин мэдрэмж. Хайртай бол хартай гэдэг. Хардахаасаа илүү тэр хүнийг харамлах нь илүү аятайхан санагддаг” гэж нэгэн ярилцлагандаа хэлсэн байдаг. Тэгвэл одоо тэрбээр хайртай учирсан билээ. Түүнд уншигчдынхаа өмнөөс уран бүтээлд нь амжилт хүсье.

Д.Ана