Охид, бүсгүйчүүдийг өөртөө итгэлтэй алхаж илүүдэл жингээ хасахад нь өөрийн туршлагаасаа зөвлөсөөр ирсэн эмэгтэйчүүдийн нэг бол фитнесс мисс Г.Солонго. 

2011 онд Монгол улсын бодибилдинг фитнессийн аваргын Алтан медаль, 2012 оны бодибилдингийн Ази тивийн аваргаас Хүрэл медаль гэх зэрэг олон тэмцээнд хүчээ сорьж амжилт үзүүлж байсан бүсгүй сүүлийн үед гадаад дотоодоор зугаалж яваа сурагтай. Түүний этгээд гаж сонирхол, хэт их өөриймсөг байдалд дэмжигчид нь аль хэдийн дассан. Ямарсайндаа л согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бичлэг хийж сошиалаар цацаж байсан ч хүмүүс түүнийг нь нэг их өлгөж аваагүй. Ганц бие эрх чөлөөт амьдралыг илүүд үздэг Солонго ээлжит нэгэн сонирхолтой туршилтаа өөрийн бие дээрээ туршжээ. Тэрээр бүх алкохолны төрлийн зүйлсийг бие дээрээ туршиж үзсэний эцэст Коняак, архи, виски, шар айраг зэрэг нь гэрлийн хурдаар жинг нэмж илүүдэл өөх үүсгэдэг болохыг олж мэджээ. Мөн бүсгүйчүүддээ аль болох үнэтэй дарс сонгож байвал тун сайн шүү хэмээн зөвлөсөн бөгөөд түүний дараагаар ходоодоо хэрхэн цэвэрлэх талаар зөвлөгөөг хүргэхээр зэхэж байгаа гэнэ. Залуу бүсгүйн этгээд гаж сонирхол нь уран зураачийн мэргэжил хийгээд далд ертөнцийг 23 жилийн туршид судалж байгаатай нь холбоотой байж мэдэх л юм.

Эх сурвалж: Шуурхай.мн