“Ийм нэгэн нэгэн дурлал”, “Бид дөрвийн хайр”, “Мойлхон”, “Хайрын эрэлд” зэрэг киноны гол дүрд тоглон авьяас чадвараараа харуулж чадсан залуу жүжигчин Б.Баярмаа чамгүй сайн жүжигчин гэдгээ харуулсан билээ. Тэрбээр дунд сургуулиа төгссөн даруйдаа Багануур дүүрэгт зохиогдсон миссийн тэмцээнд оролцож, титмийн эзнээр тодорч байсан авьяаслаг нэгэн.

 Жүжигчин бүсгүй маань хамгийн сүүлд “Дэлхийд дурласан сар” кинонд тоглосон юм. Өдгөө гэр бүлийн хамтаар Багануур дүүрэгт амьдарч байгаа.

Харин "Эмоци" продакшны "Амьдралд Стресс Хэрэггүй" инээдмийн шоу тоглолт  Багануур дүүрэгт 19, 21 цагуудаас тоглолтоо хийхээр хийж буй. Энэ үер “Ийм нэгэн нэгэн дурлал”-ын Туулайхүү, Бүжин хоёр маань киноноосоо хойш уулзаагүй аж. Ийнхүү хэдэн жилийн дараа Туулайхүү Бүжингээ багануураас олжээ.

Д.Ана