УИХ-ын “хэлгүй” гишүүд
2017/04/13
Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэсэн ардын зүйр үг байдаг. Гэтэл биеэ зассан эсэх нь эргэлзээтэй, орон байргүй нөхдүүд УИХ-ын гишүүн болсон харагдах юм. Ард түмний сонголт юм даа гэж бодон иргэд чимээгүй л сууж байгаа.
Зүс үзсэн зарим нэгэн нь өнөөөр УИХ-ын гишүүн болсон ч чуулганд үг хэлдэггүй, амьгүй “кнопчид” олон байна.
Энэ удаагийн УИХ-ын 76 гишүүний 65 нь МАН-аас, 9 нь АН-аас, нэг нь МАХН-аас,нэг нь бие дааж УИХ-д гарч ирэв. Ёстой л яруу найрагч, дуучин, тамирчин, илтгэгч, уяач, бизнес эрхлэгч гээд сонирхлоо мэргэжил болтол нь хөгжүүлсэн гишүүд байгаа.
Гэхдээ эдгээр нөхөд сонирхлоо мэргэжил болтол нь анхаарсан шигээ УИХ-ын гишүүний ажилдаа анхаарсангүй. Амьгүй албат мэт ирцээ бүртгүүлчихээд хуралдаа суучхаад энхрий хайрт намынхаа захиасын дагуу кноп дарсаар...
УИХ-ын чуулганд суудаг ч үг хэлдэггүй гишүүдийг тойргийн дарааллаар нэрлэцгээе.
- 1-р тойрог /Архангай аймаг/ Ганзоригийн ТЭМҮҮЛЭН
- 2-р тойрог /Архангай аймаг/ Ёндонпэрэнлэйн БААТАРБИЛЭГ
- 4-р тойрог /Баян-Өлгий аймаг/ Гомбожайн СОЛТАН
- 5-р тойрог /Баян-Өлгий аймаг/ Хавдисламын БАДЕЛХАН
- 6-р тойрог /Баян-Өлгий аймаг/ Дакейн МУРАТ
- 8-р тойрог /Баянхонгор аймаг/ Магваны БИЛЭГТ
- 9-р тойрог /Баянхонгор аймаг/ Лхагваагийн ЭЛДЭВ-ОЧИР
- 10-р тойрог /Булган аймаг/ Жадамбын БАТ-ЭРДЭНЭ
- 12-р тойрог /Дорноговь, Говьсүмбэр аймаг/ Гомпилдоогийн МӨНХЦЭЦЭГ
- 13-р тойрог /Дорноговь аймаг/ Борхүүгийн ДЭЛГЭРСАЙХАН
- 15-р тойрог /Дорнод аймаг/ Нямтайширын НОМТОЙБАЯР
- 16-р тойрог /Дундговь аймаг/ Батсүхийн НАРАНХҮҮ
- 20-р тойрог /Өвөрхангай аймаг/ Дуламдоржийн ТОГТОХСҮРЭН
- 21-р тойрог /Өвөрхангай аймаг/ Содномын ЧИНЗОРИГ
- 22-р тойрог /Өмнөговь аймаг/ Намсрайн АМАРЗАЯА
- 23-р тойрог /Өмнөговь аймаг/ Лувсангийн ЭНХБОЛД
- 25-р тойрог /Сэлэнгэ аймаг/ Наваан-Юндэнгийн ОЮУНДАРЬ
- 29-р тойрог /Төв аймаг/ Агваансамдангийн СҮХБАТ
- 32-р тойрог /Увс аймаг/ Намсрайн ЦЭРЭНБАТ
- 36-р тойрог /Ховд аймаг/ Отгоогийн БАТНАСАН
- 37-р тойрог /Хөвсгөл аймаг/ Лхагвын МӨНХБААТАР
- 40-р тойрог /Хэнтий аймаг/ Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ
- 41-р тойрог /Хэнтий аймаг/ Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭ
- 42-р тойрог /Хэнтий аймаг/ Дорждугарын ГАНТУЛГА
- 43-р тойрог /Дархан-Уул аймаг/ Баагаагийн БАТТӨМӨР
- 45-р тойрог /Дархан-Уул аймаг/ Дамдины ХАЯНХЯРВАА
- 46-р тойрог /Орхон аймаг/ Отгонбилэгийн СОДБИЛЭГ
- 51-р тойрог /Баянзүрх дүүрэг/ Батсүхийн САРАНЧИМЭГ
- 52-р тойрог /Баянзүрх дүүрэг/ Батжаргалын БАТЗОРИГ
- 58-р тойрог /Хан-Уул дүүрэг/ Бямбасүрэнгийн ЭНХ-АМГАЛАН
- 61-р тойрог /Сүхбаатар дүүрэг/ Сүхбаатарын БАТБОЛД
- 62-р тойрог /Сүхбаатар дүүрэг/ Цэдэнбалын ЦОГЗОЛМАА
- 66-р тойрог /Чингэлтэй дүүрэг/ Даваагийн ГАНБОЛД
- 67-р тойрог /Баянгол дүүрэг/ Агваанлувсангийн УНДРАА
- 68-р тойрог /Баянгол дүүрэг/ Жамбалын ГАНБААТАР
- 73-р тойрог /Сонгинохайрхан дүүрэг/ Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР
- 75-р тойрог /Сонгинохайрхан дүүрэг/ Батбаярын УНДАРМАА нар УИХ-ын чуулганд маш цөөн, өдрийн од шиг л үг хэлсэн. Зарим нь бүүр нэг ч удаа үг хэлээгүй байх. Өмнөх парламентын ч үед таг дуугүй, одоо ч таг дуугүй, ирээдүйд ч таг дуугүй байх төлөвлөгөөтэй байхыг үгүйсгэх аргагүй.
Нэг тойрог, ард түмнийг төлөөлж байгаагаа санаад тэднийхээ төлөө дуугардаг болоо УИХ-ын гишүүд минь. Хэдий болтол ингээд хэлгүй, дүлий мэт дүмбэ оргиод суухав дээ...
tt · 2017/04/14
ta nariin songoson tenegyyd chini l baina. teneg yum chini yugaa yarih vedee. Heden terbum torog husahaal bodoj baigaa
ЗОЧИН · 2017/04/14
ҮГ ХЭЛЖ,ЮМ ЯРИХ ОЮУНЫ ПОТЕНЦИАЛ, МЭДЛЭГ МЭРГЭЖИЛГҮЙ, ХООСОН ТОЛГОЙТ ХҮМҮҮС ЮМ ЧИНЬ ЮУГАА Ч ЯРИХ ЮМ БИЛЭЭ ДЭЭ. ЯАХ ГЭЖ ИЙМ ТЭНЭГ ДҮНХҮҮ ЮМНУУДЫГ ОПТООР НЬ СОНГОЧИХООД ДАРАА НЬ ОЛОН ЮМ ЯРЬДАГ ЮМ БЭ? ДЭЭ.УРЬД НЬ Ч ГЭСЭН Б.БАТ-ЭРДЭНЭ, НОМТОЙБАЯРЫГ ХЭЛГҮЙ,МЭДЛЭГГҮЙ ГЭЭД Л БДАГ БСАН, ДАХИАД Л СОНГОСОН ШҮҮ ДЭЭ. ДЭЭРЭЭС НЬ БОЛОВСРОЛТОЙ, БОЛОВСРОЛГҮЙ ДААНЧ ЯАВ ДАА ГЭМЭЭР ЖААЛ АМЬТДЫГ НЭМЭЭД ГАРГААД ИРСЭН, ЭХНЭЭСЭЭ АМАРЗАЯА,БИЛЭГТ, УНДАРМАА, ОЮУНЧИМЭГ ГЭЭД ХЭЛ АМ ТАТАЛСАН БАЛАЙ АВГАЙЧУУД ДҮҮРЭН БАЙНАА БАЙНА.
zochin · 2017/04/14
helgui korolia_uud hezee held orokh bol doo.sain tashuurd tegvel yadaj l 1 yooy gej magadaggui.
Баян-Өлгий · 2017/04/14
манай 3 сайн хэл мэдэхгүй тул өөрсдийн намыхныг дагаад кноп дардаг гэсэн
Зочин · 2017/04/14
hohi n uhernuud uhetnuudee songoson
Зочин · 2017/04/13
Ийм улсыг сонгочихсон бид өөрөө тэнэг л байгаа биз дээ. Хүн муу хэлэхээр өөрсдөө хичээ. Одоо ерөнхийлөгчийн сонгуульд бас л тэнэгтэнэ биз. Тэгээд дараа нь хүзүүтэй, хүзүүгүй гээд л гарна даа. Мэдэж байна.
Баска · 2017/04/13
Мэдэхгүй юм ярьж хүмүүсийн элэг доог болж байснаас дуугай суусан нь дээр байх аа
Баатарбилэг · 2017/04/13
Хэлэе гэхнээ мэдэх юм байхгүй юм чинь дуугай суугаад л энхрий хайртынхаа заавар, дарга нарынхаа дохио зангаагаар кнопоо дарахаас өөр яахав дээ
Зочин · 2017/04/13
Боломжийн сайн оролцдог гишүүд байна. Юунд нь атаархаад бичээд байгаа юм бэ
Зочин · 2017/04/13
Намчирхан бодтой биш сонголыг ард иргэд өөрөсдөө хийсэн Тэнэг бөхс долоогч албан тушаал авах илэх юм горьдогч нараас ийм сонголт гарсан
ЗОЧИН J&J · 2017/04/13
СОЦИАЛИЗМЫН УЕИЙН ДУНДЧУУДЫН УДАМШИЛ - МЭРГЭЖИЛГУЙ , ЭХ ОРНЫ АЛТАН 3 - УУД
ЗОЧИН J&J · 2017/04/13
АМЬГУЙ АЛБАТУУД - АЛНА ч ГЭСЭН ДУУГУЙ СУУНА
зочин · 2017/04/13
тал нь таг юм байна. тоог нь хасахад алдах юмгүй биш үү
Зочин · 2017/04/13
Хамар доорхи хагархайгаараа буруу зөвгүй бурж сууснаас дээрээ.
Зочин · 2017/04/13
Зарим уг нь дээрээ доороо хэлтэйшдээ
HI · 2017/04/13
Yu ch medehgui ym chine yu yarih ve dee. Huurhiis
ХЭ ХЭ · 2017/04/13
ҮНЭНДЭЭ СОНГОГДЧИХНО ГЭЖ БОДООГҮЙ ЯВСАН ОЛОН БОР ХАЛЗАН ХОНИНУУД ДУГАРААД ЯАХАВ ДЭЭ МАЙЛЖ МАНИЙГАА Л БАЯСГАХГҮЙ ГЭЭГҮЙ БОЛ. ИНГЭХЛЭЭР 76 ГЭДЭГ Ч ИХДЭЖ БАЙГАА БИЗДЭЭ ААН?
иргэдugahbggjgg · 2017/04/13
Хаа хамаагүй юмруу хадуураад бие даасан хуулийн хүрээнд ажил үүргээ биелүүлдэг нөахдийн өмнүүр орж,шүүх прокурор хуульчдыг яллаад иргэдийг айлгаад байх ч бас л хэцүү юм байна шүү?ингэж үймүүлэхийн оронд бараг чимээгүй байсан нь ч дээр юм шиг.
Зочин · 2017/04/13
Одоо яая гэхэв дээ бид өөрсдөө сонгосон юм чинь