Скай Резорт цанын бааз  5 дахь улиралын үйл ажиллагаагааны нээлтээ  өнгөрөгч баасан гаригт хийж үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэллээ.   Уг Цанын бааз нээгдэхийг хүсэн хүлээсэн хүүхэд багачууд, бүхий л насны үйлчлүүлэгчид ажлын өдөр хэдий ч олон хүн хүрэлцэн ирсэн юм. Мөн цанын баазын шинэхэн зассан замууд дээр Гүйлтийн болон Биатлоны Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид Сочи-2014 өвлийн олимпийн бэлтгэлээ хийж байсны зэрэгцээ Япон улсын Акитан мужийн уулын цанын шигшээ багийн тамирчид зорин ирж манай улсын тамирчидтай олон улсын хамтарсан бэлтгэлээ хийж байлаа.

Тус цаанын бааз энэ жилийн хувьд үйлчлүүлэгчиддээ Эрүүл амьдралын үнэ цэнэ, спортоор хичээллэх, идэвхтэй амрахын ач тусын талаар мэдлэг олгохыг гол зорилгоо болгож ажиллах ба иргэддээ эрүүл идэвхтэй зөв амралтыг уриалж байгаа аж. 

Скай Резорт цанын бааз Даваа, Мягмар гарагуудад амрах ба түрээсийн нэг цэгийн үйлчилгээг гулгагчиддаа шинээр санал болгож байгаа юм. Энэ сарыг  дуустал шинэ улирлын нээлтийн 30% хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой.

Тус цанын баазын "Snow Making Party" дээр  "Киви" хамтлагийн ахлагч Дуучин Ука, Бид-4 хамтлаг /Камертон-2/ нар хүрэлцэн ирж ая дуугаараа эгшиг нэмсэн үдэш болсон юм.

Дашрамд дуулгахад энэхүү цанын баазын байнгын үйлчлүүлэгчдийн нэг нь Дуучин Ука гэнэ. Тэрбээр спортоор хичээллэж эрүүл мэндэдээ анхаардаг бололтой.