Тусгаар тогтносон Монгол улс минь
2013/11/25
Ханат цагаан гэрийн Од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулгын Омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай-аавын Онгон тэргүүн оргил дээр
Хатан Сэлэнгэ-ээжийн Одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!... гэж тэртээ олон жилийн өмнө Д.Пүрэвдорж тусгаар тогтносон Монгол улсын талаар ийнхүү уран бүтээлдээ тусгаж байжээ.
Нэгэнт алдчихсон хойно цусаар уйлаад ч үл олдох үнэт зүйл тусгаар тогтнол билээ. Өөрөөр хэлбэл 1924 онд тунхагласан тусгаар тогтнол нь С.Данзан, Д.Бодоо, Наймдугаар Богд Жабзундамба нарын эх орончдын амь насаар олдсоноороо гашуун ч үнэтэй ч, бас умартаж болшгүй өдөр билээ.
Монголчууд түүхэндээ дэлхийн гүрнийг байгуулж чадсан, сэргэж мандаж явсан, бас сорилт бэрхшээлийг даван туулж ирсэн аугаа ард түмэн. Өөрөөр хэлбэл 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улс болсноо тунхагласны 89 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг бид уржнан жилийг хүртэл бүх нийтээрээ амарч, өвөг дээдсээрээ бахархан өнгөрүүлдэг байсан. Харин ноднин жилээс Их хааныхаа мэндэлсэн өдрөөр амарч, Улс тунхагласны баярын өдрөөр буюу жил бүрийн энэ өдөр амардаг байснаа больсон билээ. Тэгвэл бид энэ өдрийг хэзээнээс хэрхэн тэмдэглэж ирсэн түүхийг хамтдаа сөхцгөөе.
Монгол Улсын анхдугаар их хурал хуралдаж, шинэ төрийн анхны Үндсэн хуулиа эх барьж авч, бүгд найрамдах засаглалыг сонгосноор тусгаар тогтнолоо баталгаажуулсан билээ. Ингэхдээ хаант засаглалыг халж, бүгд найрамдах засаглалтай улс гэдгээ зарлан тунхагласан юм, бидний өвөг эцэг 89 жилийн өмнө. Улсын анхдугаар Их Хурлыг хуралдан, Үндсэн хууль батласан талаар түүхэн эх сурвалжид “1923 оны эцэс гэхэд аймаг, хотуудад ардын төлөөлөгчдийн хурал байгуулан, Улсын Их Хурлыг зарлан хуралдуулах бэлтгэлийг хангасан байна.
Энэ учраас МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн 1923 оны 12 сард хуралдсан 47 дугаар хурал, 1924 оны 1 дүгээр сарын 11-нд хуралдсан Ардын Засгийн Газрын 52 дугаар хурлаас Улсын Түр Цагийн Хурлыг тараахаар шийдвэрлэн, 1924 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 11 цагт одоогийн Улаанбаатар зочид буудлын орчимд байсан МАХН-ын Төв Хорооны 2 давхар байшинд нээгджээ.” Хэмээн тусгасан байдаг. Анхдугаар үндсэн Хуулийн комиссын гишүүнд А.Нацов, Магсаржав /шүүх яамны сайд/, Э.Ренчино, Б.Цэрэндорж, А.Амар нар багтаж байсан бол Анхдугаар Их Хурлын төлөөлөгчид Х.Чойбалсан, Цэвээн Жамсранов, Б.Цэрэндорж, Элбэгдорж Ренчино нар бусад хүмүүсийн хамт багтаж байжээ. Анхдугаар Үндсэн Хуулийн төслийг бэлтгэн, батлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хүний нэг бол Цэвээн Жамсранов юм. Их хуралд дөрвөн аймаг, дөрвөд, их шавь, Алтай ба Хөвсгөлийн урианхай, Нийслэл Хүрээ, буриад хошуу, Дарьганга, Ховдын тариачин хошуу, Ардын цэргийн ангийн гээд нийт 90 хүн сонгогдсоноос 77 төлөөлөгч оролцсон байна.
Уг Их Хурлаар:
1. Ардын Засгийн Газар, Яамдын 1921-1924 онд гүйцэтгэн явуулсан ажлын тайлан
2. Аймгууд болон тусгай хошуудын илтгэл
3. Засгийн Газраас гаргасан хууль дүрмийг батлах
4. Үндсэн Хуулийн төслийг хэлэлцэн батлах зэрэг асуудлуудыг хэлэлцжээ. Хурлын төлөөлөгчид идэвхтэй оролцон давхардсан тоогоор 250 гаруй санал шүүмжлэл гарган, 200 гаруй асуулт асуусан байна. Энэ нь уг хурал хэр ардчилсан шинж чанартай болсныг харуулсан хэрэг байлаа. Ийнхүү 1924 оны 11 сарын 26-нд Анхдугаар Их Хурлаар 6 бүлэг, 50 зүйл бүхий Үндсэн хуулийг батлажээ. Тус Үндсэн Хуульд “БНМАУ-ын дээд эрх Их Хуралд хадгалагдах бөгөөд мөн хурлын чөлөө цагт Улсын Бага Хурал, УБХ-ын чөлөө цагт Бага Хурлын Тэргүүлэгчид ба Засгийн Газарт улсын дээд эрхийг хадгалуулбал зохино гэж заажээ. Ийнхүү УБХ-ыг 30 гишүүнтэй, УБХ-ын Тэргүүлэгчдийг 5 гишүүнтэйгээр сонгон байгуулсан түүхтэй.
1. Ардын Засгийн Газар, Яамдын 1921-1924 онд гүйцэтгэн явуулсан ажлын тайлан
2. Аймгууд болон тусгай хошуудын илтгэл
3. Засгийн Газраас гаргасан хууль дүрмийг батлах
4. Үндсэн Хуулийн төслийг хэлэлцэн батлах зэрэг асуудлуудыг хэлэлцжээ. Хурлын төлөөлөгчид идэвхтэй оролцон давхардсан тоогоор 250 гаруй санал шүүмжлэл гарган, 200 гаруй асуулт асуусан байна. Энэ нь уг хурал хэр ардчилсан шинж чанартай болсныг харуулсан хэрэг байлаа. Ийнхүү 1924 оны 11 сарын 26-нд Анхдугаар Их Хурлаар 6 бүлэг, 50 зүйл бүхий Үндсэн хуулийг батлажээ. Тус Үндсэн Хуульд “БНМАУ-ын дээд эрх Их Хуралд хадгалагдах бөгөөд мөн хурлын чөлөө цагт Улсын Бага Хурал, УБХ-ын чөлөө цагт Бага Хурлын Тэргүүлэгчид ба Засгийн Газарт улсын дээд эрхийг хадгалуулбал зохино гэж заажээ. Ийнхүү УБХ-ыг 30 гишүүнтэй, УБХ-ын Тэргүүлэгчдийг 5 гишүүнтэйгээр сонгон байгуулсан түүхтэй.
Улсын хувь заяатай холбоотой асуудлыг ард түмний хүсэл зоригт нийцүүлэн шийдэх боломж бүхий засаглалыг бүрдүүлсэн нь анхдугаар Үндсэн хуулийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг юм.
Үндсэн хуулиа батлаж, Тусгаар улс болсноо тунхаглан зарлаагүйсэн бол ив ижилхэн их эзэн Чингис хааныхаа үр сад ч гэлээ өөр улсын харъяанд байгаа бусад ах дүүсээсээ юугаар ялгагдах билээ, бид. Тусгаар улс гэдгээ тунхаглан зарлаж түүнийхээ төлөө амь бие хайргүй тэмцэж, нэн шинэ улсын түүхийг бичсэн ахмадууддаа баярлалаа. Та бүхний ачаар хойч үе бид өнөөдрийн энэ зэрэгтэй явж байгаагаа мартах учиргүй бөгөөд үр ач нартаа та бүхний гавъяаг сануулж явах үүргээ үнэнчээх биелүүлэх болно.
Үндсэн хууль бол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа юм. Өвөг дээдсийн минь бидэнд өвлүүлж өгсөн газар шороо, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх, эрх чөлөөг бид үеийн үед нандигнан явах учиртай...
А.Баярмаа
Зочин · 2013/11/26
Зөв сайхан нийтлэл байна.Бидний өнөөдрийн аз жаргалтай амьдралын хөрс суурь нь тусгаар тогтнол юм шvv дээ. Тэгэхлээр энэ өдрийг төр засаг нь ч, ард тvмэн ч хэзээ ч мартаж vл болох өдөр байгаа юм. Ихээхэн ач холбогдолтой баярын өдөр учраас бvх нийтээр амарч, тэмдэглэсэн шиг тэмдэглэх хэрэгтэй. Энэ устгасан төрийн тvшээдvvдэд ард тvмэн хэзээ нэгэн цагт гэсгээл vзvvлнэ.Ямар ч баярыг намчирхаж, талцаж, хувааж, өмчилж болохгvй... Тvvх бол тvvх, тvvхийг хэн ч өөрчилж чадахгvй.Миний ард тvмэн минь сайхан баярлаарай
Зочин · 2013/11/26
Тусгаар тогтносон энэ САЙХАН амьдрлыг бидэнд ХЭН бэлэглэв гэдгийг залуучууд сайн мэдэхгvй л байна.Жнь:Монгол улсын баруун хязгаарыг харийн нутаг болголгvй авч vлдэхэд vнэтэй гавьяа байгуулсан,энэ насныхаа амьдрлын эцсийн амьсгалаа тасартал Монголынхоо төлөө тэмцэж,энэ бигд бvгдийн хөөр болон яриад байгаа ТУСГААР ТОГТНОЛын төлөө босоогоороо vхсэн Манлайбаатар Дамдинсvрэн гэж яг ямар хvн байсан юм бол ***** Нийслэл хотын минь гудамжаар дvvрэн хvн хөшөө.Эдгээр хvн хөшөөнvvдийн дийлэнх нь зvгээр л ажлаа хийж явсан хvмvvс.Яагаад бидэнд яруу сайхан Монгол хэлээрээ хоорондоо чөлөөтэй ярих боломжийг өгсөн тэр жинхэнэ тусгаар тогтнолын төлөө тэмцэгч нарыгаа мартаад байдаг юм.
Зочин · 2013/11/26
Ene tuuht bayaryyg saihan temdegleh yostoi baisan yumdaa. Ardchilal neriin door suuliin ueiin buh zuilyyg ustgahaa bolison deer bishuu, Hamgii oiryyn tusgaar togtnolyyn bayaraa chimeegui ongoroodog oor hereggui bayar olon temdeglej ard tumnee hoosruuldag *****tsen Zasgiin gazar. Bugdeeree Soctsializmyyn ueiin buteegdehuunuud baij unen *****. Uuniig ardchilal gedeggui yumaa. Buh zuil unen zov goldrildoo oroosoi.
Зочин · 2013/11/26
Тусгаар тогтнолын баярын өдөр гэж бид энэ өдрийг тэмдэглэж байсан vнэн. Харин vvнийг Элбэгдорж ерөнхийлөгч баллуурдаж 12-р сарын 2 * -нд шилжvvлсэн зарилаг гаргаж бидний баяр бахарлыг vгvйсгэсн юм бишvv. Бат-vvл баатар УБ хотод байдаг хvн хөшөөнvvдтэй баатар**********р vзэлцэж Лениний зэс хөшөөг цус гаргалгvй ***** авч хөсөр хаяж яллаа. Алтан хуяг сайд Монголчуудын баялагийн уутны амыг доош харуулан сэгсэрч хvч vзэж байхад МАН-ын хэдэн унтаа мануухайнууд таг дуугай л vvрэглэж суух юм байна шvv дээ.Ардчилагчдыг ****** vздэгтээ энэ саналыг бичсэнгvй байгаа байдал иймэрхvv. Монгол бичгийн дvрмээс 4 vсэг насах саналыг эрдэмтэд дээрээс өгсөн гэж хэлж байна энэ асуудал бас сонин. Удахгvй Хятад vсэг vзэх бололтой шvv. Уучилаарай санал нийлэхгvй бол өршөөгөөрэй
Зочин · 2013/11/26
Tusgaar togtnoloo avchirsan uhaant buurluuddaa bayarlalaa. Onoodriin Zasgiin gazar ul ioshooj baigaa ni udahgui ene zasgiin gazar unahyyn shinjee.
bid · 2013/11/26
bid unheer tuuhee idej baina ene uduriiig ta bi bid bugd temdeglej irsen chingisiin tursun uduriig bish ...