Буцаад автономи болох нь уу?
2017/04/29
Гадаадын хөрөнгө оруулалтын банк оруулж ирнэ гэж баярласан хүн олон байх юм. Гэвч...
1. Дотоодын хэдэн банкаа зөв хянаж ажиллуулж чадахгүй "Эрдэнэт"-ийг тавьж туухдаа тулж байгаа Монголын төр, ямар ч чадваргүй Хятадтай хийсэн свопдоо хэлэлцээртээ барьцаалагдсан ямар ч чадваргүй Монгол банк дотоодынхоос хэдэн арав зуу дахин том Хятадын банкуудыг хянаж чадна гэдэгт итгэлтэй байна уу?
2. Хятадууд таван толгойн хувьцааг худалдаж авч байгаа сургаар урт цагааны орчим хонон өнжин хэдэн мянгаараа шавалдаж, хувьцаагаа зарах гэж гүйлдэж байсан ард түмэн энэ мөнгөний урхинд ямар амархан орох бол? Тэгээд тэр хятадуудыг олж өг гэж шаардаж байсан, "Та нар эх орноо зарах нь уу?" гэхэд "Муусайн дарга нар зарж болоод байхад бид яагаад болдоггүй юм бэ?" гэж хашгичин загнаж байсан авгайн увайгүй аялгатай яриаг бодохоос одоо ч бөөлжис цутгадаг. Тэгээд хэчнээн хятадыг УИХ-д сонгосныг тоолж чадах уу?
3. Монголд барьцаалах юм юу байгаа юм? Газраас өөр. Барилгын компаниуд газраа олмогцоо хятад руу гүйж мөнгөө босгодог нь нууц биш. Үнэндээ олон орон сууцны болоод оффисын барилгууд хятадуудын барьцаанд байдаг, борлогдохгүй болохоор нь хятадууд ирж байраар нь түрээслэж ашгаа олдог. Түрээсийг журамлах оролдлогыг 4 жил ЗГ, УИХ "амжилттай" дарж, санасандаа хүрсэн дээ.
4. Манайх газрыг 60 жилээр эзэмшүүлж, 40 жилээр сунгадаг хуультай. Харин энэ сэдвээр тухай миний сайн танил Ливан залуугийн ярьсан түүх айдас төрүүлдэг.
"Чухамдаа Палестинчууд 1950-1960-аад онд хөгжин цэцэглэж байсан. Учир нь тэдэнд, баян Палестинчуудад ядуу Израилийн еврейн банкууд маш сайхан нөхцөлтэй зээл хангалттай өгч байсан. Том том хорооллууд босч байв. Гэтэл нэг л өдөр Еврей нар зээлээ төлөхийг шаардсан, тансаглаж, өмнөх өрөө дараагийнхаараа дарж сурсан Палестин бизнесүүдийн лоббигоор хууль гаргаж газраа барьцаалаад, эцэстээ юу ч үгүй болж таг зогссон. Тэгээд л Израилын арми "Гадаадад байгаа Израйлийн өмч хөрөнгийг хамгаалах" нэрээр орсон доо.
Палестинчууд тэмцсэн, гэвч Израил ганцхан зүйлийг, маш бодитой зүйл шаардсан, газраа барьцаанаас суллахын тулд зээлээ хүүтэй нь төл, эсвэл энэ байшингуудаа авч яваад барьцаанд байгаа газруудаа суллаж өг! Дэлхийгээр нэг яаж ч заргалдаад амжилт олоогүй, 60 жилээр эзэмшигчид нь барьцаалсан. 40 жилээр сунгана, харин тэр газар нутагт Израилчууд 100 жил оршин амьдарвал нутгийн уугуул үндэстэн нь Израил болно. Барьцаалсан баячуул нь өрөндөө газраа өгөөд баруун руу дүрвээд талийсан, ард түмэн нь өнөө оромжиндоо хэзээ Израилын пуужин ирж нядлах бол гээд л үлдсэн. Барьцаалсан шааруудаасаа өс авах гэж дотооддоо хямарч байлдаад цусан балчиг болсон. Одоо Палестин Израйлын автономи, Палемтинчууд Израилын газрыг түрээслэн амьдарч, хүмүүс нь өдрийн үмх талх олох ажил хийхийн тулд Израйл, Палестинийг тусгаарласан цементэн хананы өмнө яг ялаа шиг шавалдаж байна" гэж ярьсан.
5. Харин манайхан яг өмнөх хүү төлбөрөө дарж чадахгүй учраас илүү сайн нөхцөлтэй зөөл авахын тулд Хятадын банкуудыг оруулах гэж байна. Үнэндээ манайх ч бас өөрийн сургамжтай. Иргэд бол байрны зээлэнд шулуулж байгаадаа энэ фейсбүүкээр дүүрэн халаглаж байна. Үүнийг болохгүй гэж Уянга хэчнээн хашгирав. Тэгэхэд сайхан байртай болох гэж байхад популизм хийгээд баллах нь гэж Зи-тэй нийлж орилолдоод өөрсдөө өрөнд орсон. Ямар тавлалтай биш, Уянга бүр, одоо энэ тараад байгаа өрийн буцаан төлөлтийн графикийг харуулж байгаад "Ингэж шулах нь" гээд Монгол банкныхнаас тайлбарлахыг шаардсан. Банкны ажилтан хариу өгч чадахгүй гацахад "дэлхийн жишиг ийм байдаг гэж хэлээч, чи" гэж З.Энхболд хариулт зааж өгч байсан. Одоо дэлхийн жишгээр зээл аваад монголын жишгээр амьдарч байна, залуус.
6. Харин төрийн сургамж бол Монгол Улсын нийт өрийн гуравны хоёр нь Монголын банк, компаниудын тавьсан өрөнд гаргасан ЗГ-ын баталгаа.Үлдсэн гуравны нэг нь л цэвэр ЗГ-ын өр. Гэтэл тэр гуравны нэгд ноогдох өрийн үйлчилгээнд шаардлагатай 580 сая ам.доллар олох гэж юу болж байгааг бүгд л харж байна. Ирэх жил 620 сая хэрэгтэй. Манай компаниуд илүү урт хугацаатай, хүү багатай зээл гадаадын банкуудаас авахын тулд л ЗГ-аа барьцаалсны үр дүн энэ. Бас банкууд гадаадаас өөрсдөө сайн нөхцөлтэй зээл авч дотооддоо дамжуулан зээлдүүлж ашиг олохын тулд бас л Засгийн газраа барьцаалсан. Эрдэнэтийг худалдаж авах мөнгөө ХХБ бас л ЗГ-ын баталгаат зээлээр "босгосныг" яагаад ч юм хэн ч ярьдаггүй. Тэр банк, компаниуд сайн нөхцөлтэй зээлээ тэгээд төлж байгаа гэж үү? Улсаа тонож байгаа шүү дээ! Бид баячуулын өрийг хүүхдийн мөнгөөрө Өрийгө төлж байгаа, ингэх л гэж наадуул чинь саналыг чинь 50 мянгаар худалдаж авсан, хохь нь. Гурван хүүхэдтэй айл нэг сарын хүүхдийнхээ мөнгөөр 50 мянгыг нь хүүтэй буцааж төлж байгаа юм. Бидэндээ л луйварчин юм биз дээ? 60 тэрбумыг "хандивын хүлээн авалт"-аар босгодоггүйг эрхбиш мань мэт бол гадарлана.
7. Одоо Хятадын банкны үерлэн ирэх тэр сайхан зээлийг төлж чадна гэж үү? Яг өнөөдрийнх шиг зохиомол хямрал үүсгэж царцааж байгаад л тосыг нь хамаад явахаа нөгөөдүүл чинь харин ч сайн мэдэх байлгүй. Одоо энэ хууль батлагдана харж л байгаарай! Эсэргүүцвэл санаатай, санаагүй аль нь хамаагүй бөөн эсэргүүцэл тэмцэл үүгээр эхлээд түүгээр даамжирна. Их хурлаар дүүрэн хятад, хятадын тагнуул, хятадын эрлийзүүд байгаа, тэд бүгдээрээ банкны хүлээн авалтанд нь очсон. Тэгээд Н.Золжаргал руу буруугаа чихнэ гэж байгаа бол тэр чинь Монголын биш "төвийг сахисан" Австрийн иргэн болсон. Яг ингэж "хаяж явдгий малдаа..."
Үр дүн нь 2044-2045 оны хооронд л гарна даа...
Манай хамгийн баялаг ордууд бүхий газар нутгийг яг Израил шиг булааж авна. Ийм л юм болж байна даа... Зээлээд бай, зээлээд бай. Өрийг нь бид биш улсаараа, газар нутгаараа төлнө. Ирээдүйгээсээ зээлж авсан гээ биз? Ерөнхий сайд!
Үг санамсаргүй байдаггүй юм аа...
А.Баатархуяг
Zochin · 2017/05/01
Xyatadiin neg muj bolbol neg ch xun uldeexgui bugdiig ni alj ertnii sanaa bolox ulaan sar jinxene utgaaraa ni yi olnoor ustgana gedgiig medej baina uu?
Zochin · 2017/05/01
Xyatadiin neg muj bolbol neg ch xun uldeexgui bugdiig ni alj ertnii sanaa bolox ulaan sar jinxene utgaaraa ni yi olnoor ustgana gedgiig medej baina uu?
Зочин · 2017/05/01
манай банкууд хаанахынх вэ монголын банк банйа уу хаан голомт ххб эдний эзэд хэн бэ цэвэр монгол банкыг нэрэлцгээе
зочин · 2017/05/01
Киргиз хужаа нарт газар нутгаасаа тасдаж егч байгаа африкийн зарим улс мен хятад банкуудыг оруулаад ундэсний менген тэмдэгт нь юань болчихсон бараг хятад улс болчихоод явж байгаа бага хуутэй менге зээлхийн телее еерсдийнхее хэдийг луйварчинаар нь дуудаад байгаа монголчуудын ур хуухдууд хятадын боол болно доо
Зочин · 2017/05/01
хятадын нэг муж болоод хятад хуулиар авилагч опшортонгуудтайгаа тэмцье. Тэгж байж амар амгалан ирнэ
КҮМҮҮС ЭЭ · 2017/04/30
МАНАЙ ЭДИЙН ЗАСГИЙГ ХАМГИЙН ИХ БООМИЛЖ БАЙГАА МАНАЙ НЭРТЭЙ ТАНАЙ БАНКНУУД МӨНГӨ ХҮҮЛЖ ОЛДОГ АСАР ИХ АШИГАА АЛДАХААС АЙЖ БУУНЫ НОХДОО ТАВЬЖ ЭХЭЛЛЭЭ
Зочин · 2017/04/30
Зочин · 2017/04/30
Iim bodlogogui jijeghen ulsiig alga urvuulahiin tudiid zalgina daa hyatad bol tom guren shuu dee
Зочин · 2017/04/30
Iim bodlogogui jijeghen ulsiig alga urvuulahiin tudiid zalgina daa hyatad bol tom guren shuu dee
Зочин · 2017/04/29
Монголд гарч буй олон сайхан санаачлага, бүтээлч сэтгэлгээ, үйлдвэрлэл хөгжүүлэх төслүүд банкны өндөр хүүнээс болж нуран унадаг. Арилжааны хэдэн банк маань дэлхийн жишгээс 3-4 дахин өндөр хүүгээрээ монголын хөгжлөө боомилж байгаагаа хэвээр нь байлгах гэж, шударга өрсөлдөөн ороод ирнэ гэхээс ухаан алдсандаа ийм юм зохиолгож, хамаарахгүй жишээ татаж, захиалгад мунхруулга, тархи угаалтаа хийж байх юмдаа. Жаахан юм ойлгодог хүмүүст ихээхэн инээдтэй, эв хавгүй нийтлэл болжээ.
Zochin · 2017/04/29
Ih hurald hyatad ni olon bna uu.mongol ni olon bna uu.
ТЖ СҮРЭН · 2017/04/29
Яг үнэн дүгнэлт. Яанадаа хөөрхий.
Болд · 2017/04/29
бидний арчаагүй унхиагүй байдал энэ л дээ Уянга УИХ-ын гишүүн байхдаа хоолойгоо сөөтөл яриад тэмцээд дийлээгүй масс даанч юм ойлгохгүй юм даа. Уянгыг ямар муухай аргаар зохион байгуулалттайгаар нэр төрийг нь гутааж байлаа. өнөөдөр сонгоод гаргачихсан хүмүүсээ эрх биш харжил байгаа байх даа
Зочин · 2017/04/29
Зэвсэг барин хулгайч нарын хороож төрөө Ард түмэн хулгайч нараас иргүүлэн авхгүй бол Монголын ард түмэн газар нутаг эрх чөлөө тусгайр тогтонлоо алдаж боол болно
irgen · 2017/04/29
Orosiin ARD sait deer heden sariin omno Mongol dahi hyatadiin tagnuuluud eronhiilogchidoo bichsen zahidal niitlegdsen baisan,,,bid olon jil beldsen, bygd neree solj mongol bolgoson, tord ch ihenh hymyys baigaa,,,,mongol odoo ih sularsan boslogo hiihed belen , bid mongolchuudaas yalgaagui zever mongoloor yaridag,,,dotroos ni bosoj ezelhed belen bolood baina , bid 150 myanga garui ,,,geh met aimaar um bichsen baisan , ,,,, mongolchuud ev tynjin muutai , odoo tushaal ogvol bosloo gesen baisan, Bid tord naidaad baidag iim l baigaa um baina lee dee
болд · 2017/04/29
ЯАХ ВЭ ТА МИНЬ ЭЭ .ҮР ХҮҮХДҮҮДЭД МИНЬ ИРЭЭДҮЙ ГЭЖ БАЙНА УУ