Намууд их хурлаа товлон Ерөнхийлөгчид нэр дэвшигчидээ зарлана
2017/04/29
Тун удахгүй монголчууд бид Ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгчөө сонгоно. Тэр ч утгаараа ирэх тавдугаар сард парламентад суудалтай улс төрийн намууд ээлжит Их хурал, Бага хурал, Бага чуулганаа хуралдуулж Ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах учиртай. Сонгуулийн тухай хууль ёсоор тавдугаар сарын 2-ноос эхлэн нэр дэвшигчийг бүртгэж эхэлдэг билээ.
АН-ынхан нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүс дээр бүх гишүүнээсээ санал хураах бол МАН Бага хурлаасаа шийдвэр гаргах аж. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд зааснаар тавдугаар сарын 6-ны 00.00 цагаас өмнө намууд нэр дэвшигчээ албан ёсоор тодруулах үүрэгтэй юм. Улмаар тавдугаар сарын 11-ны дотор нэр дэвшиг- чийнхээ холбогдох материалыг СЕХ-нд өгнө.
Хуульд заасан цаг хугацааны дагуу намууд нэр дэвшигчээ тодруулах Их хурлынхаа товыг тогтоох учиртай. АН- ынхан ирэх сарын 5-нд бүх гишүүнээсээ санал авч, дүнг нэгтгээд 6-ны өдөр Их хурлаа хийхээр төлөвлөсөн байна. Үүний өмнө ҮБХ-ны хуралдаанаас нь Их хурлын товыг албан ёсоор зарлах юм. МАН-ынхан ч мөн адил энэ өдөр Их хурлаа хийхээр тооцжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй өөр нэг нам нь МАХН. Тус нам тавдугаар сарын 3-нд Бага хурлаа хийж, нэр дэвшигчээ тодруулахаар төлөвлөсөн аж.