С.УЯНГА

Өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгд­сэн хуралдаан товлосон цагаасаа хоёр цаг гаруй хоцорч эхлэв. МАН-ын бүлгийн гишүүд Зөрчлийн хууль болон ОУВС-тай холбоотой асуудлаар шуурхай хуралд­санаас ийнхүү

хойшилжээ.

Мөн амралтын өдрүүдэд Төрийн ордонд товлосон зөвлөлдөх санал асуулгын томоохон аргахэмжээтэй холбоотойгоор тус намын гишүүд завгүй байв. Үд дунд эхэлсэн чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчлийн хуулийн төслийн хэлэлцүүлгийгүргэлжлүүлэв. Хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгах үеэр “баривчлах ял”-тай холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлэг хурлыг орхин гарав.

Үүний дараа УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс тавьсан оффшортой холбоотой мэдээллийн асуулгын хариуг сонслоо. Гишүүдийн асуултад АТГ-ын дарга Х.Энхжаргал хариулж тодорхой мэдээлэл өгөв.

 

АТГ-ын дарга Х.Энхжаргал:

-Жагсаал цуглаан хийгээд байгаа 17 тэрбум ам.долларын мөрөөр хайж өөрсдийн бололцоогоор эрэнсурвалжилсан. Батлагдаагүй. Оффшор бүс бол татваргүй, нууцлал өндөр, төрийн хүнд сурталгүй үйлчилгээшуурхай бүс. Энэ бүсээс мэдээлэл авах боломж байхгүй. Панамын мэдээллээс харахад манай улсын 29 хүний нэрбий. Бид эрхзүйн туслалцааны хүрээнд мэдээлэл хүсэхээс очоод шалгах зардал санхүүжилт байхгүй.

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

- 17 тэрбум ам.доллар Монголын хэмжээнд хэт их тоо. Тодорхой хариулт авъя.

 

АТГ-ын дарга Х.Энхжаргал:

-Оффшор бүсэд байгаа Монголын 49 иргэний буюу 29 иргэн дээр 42 аж ахуйн нэгж бий. 20 хүн нь төрийн албандажиллаж байгаа. Эдгээр хүмүүсээс тайлбар авахад ашиглаагүй, сонирхоод орсон, бизнес хийх гэж байсан. Мөнхууль гарсан учраас компани аж ахуй нэгжээ цэгцэлсэн татан буулгаснаа хэлсэн.

 

УИХ-ын гишүүн Г.Занданшатар:

-Оффшор дансыг илрүүлэх эрхзүйн боломж, мэдээлэл гаргуулж авах практик хэр байна. Хамтын ажиллагаанытөвшин хэр байна.

 

АТГ-ын дарга Х.Энхжаргал:

-Эрхзүйн туслал­цаатай орнууд бий. Бидэнд гадагшаа явж хэлэлцээ хийх мөнгө алга. Олон улсынбайгууллагуудтай харилцаж, мэдээлэл солилцож байна. Төрийн дэмжлэг маш чухал.

 

-УИХ-ын гигшүүн М.Оюунчимэг:

- Оффшор бүсэд мөнгө байна гэсэн мэдээлэл ирэхэд АТГ очоод шалгаад буцаах эрхзүйн боломж чадамж байна уу. 17 тэрбум ам.доллар ямар учиртай тоо вэ. Дотоодод нуугдаад байгаа мөнгийг гаргаж ирэх боломж байна уу.

 

АТГ-ын дарга Х.Энхжаргал:

-Гадаад улсын нутаг дэвсгэрт хэрэг бүртгэл мөрдөн байцаалт хийх шаардлагатай бол олон улсын эрхзүйнтуслалцааны хүрээнд хийнэ гэж  зохицуулсан. Гаднаас мэдээлэл авах ямар ч боломж байхгүй. АТГ-уудын холбоохарилцааны шугамаар мэдээлэл авсан ч эрүүгийн хэрэгт нотлох баримтаар ашиглаж болохгүй. Татвар дээр байгаа 34 их наяд төгрөг ил болсон мөнгө. Дотоодод их мөнгөний үүсвэр хаанаас гарч ирэв гэдгийг бодох хэрэгтэй. 2008-2016 оны хооронд 34 их наяд төгрөг нуугдаж байсан. Татвар дээр байгаа мэдээллийг үзнэ гэж бодож байгаа.

 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-17 тэрбум ам.доллар буюу 41 их наяд төгрөг байна. Зургаан жилийн төсвийн орлогоо гадаадад нуусан гэжхарагдаад байна. Ийм боломж манай эдийн засагт бий юу. Оффшортой холбоотой нэр нь гараад байгаа хүмүүсгүтгэж байна гэж шүүхдэж заргалдсан оролдлого байна уу.

 

АТГ-ын дарга Х.Энхжаргал:

-Оффшортой гэж гүтгэлээ гэсэн долоон тохиолдлыг шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. Оффшорбүс дэх хөрөнгөө цэгцэлсэн гэж мэдүүлсэн хүмүүс бий.

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

- Оффшор бүсийг шалгах хөрөнгө мөнгө хүн хүчний боломж алга гэдгийг тодорхой хэллээ. Эдийн засгийн ил тодбайдлын хуулиар ил болсон  мөнгийг ил болгоё. Улстөрчид но-гүй юм бол үүнийг хийе. 65 суудалтай нам дэмжээдхийх хэрэгтэй. Айгаагүй юм бол АН-ын бүлэг ч гэсэн хийх хэрэгтэй. Хөгжлийн банк, Монголбанк дээр ямар асуудалбайна.

 

АТГ-ын дарга Х.Энхжаргал:

-Хөгжлийн банк, Монголбанктай холбоотой маш их материал АТГ дээр шалгагдаж байгаа. Ойрын хоёр жилдээдуусахгүй байх. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй.