Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд маргаашнаас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа орон даяар эхэлнэ.
 
Сонгуулийн тухай хуулинд, "Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана" хэмээн заасан.
 
Үүний дараа намууд хэнийг нэр дэвшүүлсэн гэдгээ Сонгуулийн төв байгууллагад уламжлах ёстой. Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас тодорхой хугацааны дараа нэр дэвшигчийн нэрсийг улсын хэмжээнд нийтэд зарлах үүрэгтэй.
 
Одоогийн байдлаар МАХН-ын дарга Н.Энхбаяр нэрээ дэвшүүлнэ хэмээн өдөр тутмын сонингоор дамжуулж зарласан бол АН-ын гишүүдээс нэр бүхий 6-7 хүн нэр дэвшихээр болоод байгаа аж. МАН-аас хэнийг дэвшүүлэх тухайд таамаг яриа гарч байгаа ч асуудал тодорхойгүй байна.
 
Дашрамд дурдахад, Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулж орон даяар шилжилт хөдөлгөөнийг зогсоогоод байгаа билээ.
 
Б.Туул
Эх сурвалж : Монцамэ агентлаг