Монголчууд бид цөөхүүлээ. Тийм болохоор нэг нэгээ муулж гоочлох биш, өргөж татаад хөгжмөөр байгаа юм. Гэхдээ л энэ улсад хэлэхгүй өнгөрч боломгүй олон асуудал бий. Тэрний нэг нь чанар, стандарт. Монголд чанар, стандарт гэж алга.
Бүх зүйл дээр хэлсэн юм биш шүү. Үйлчилгээний чанарын талаар хөндөх гэж байгаагаа яаран сануулъя. Монгол Улс хөгжихгүй байна. Харин гишүүд баяжиж, баячууд нь улам хөрөнгөжиж, хотын төвд өндөр шилэн барилгууд ээлж дараалан баригдаж буйг бид бэлхнээ харж буй. Гэтэл хөдөө орон нутагт хөгжил гэж алга.
 
Тэр дундаа Замын-Үүд. Гэтэл хэдхэн км-ын цаана байрлах Хятадын Эрээн гэж тосгон манай нийслэлээс илүү хөг­жилтэй болох шахаж байна. Харин Замын-Үүд яав. Бахь байд­гаа­раа. Ядаж тэнд олигтойхон болов­сон 00 алга. Галт тэрэгний бууд­лынх  00 нь 300 төгрөгийн үнэтэй.
 
 
Зорчигчид нь бие засахаар болбол 300 төгрөгөө төлж байж орно. Ийм зүйл байж болох уу энэ чинь. Цаашлаад, галт тэрэгний буудлын ойролцоо, төв талбайн хажууд тоосгоор барьсан нийтийн бие засах газар байна билээ. Нэг удаа орж бие засахад 400 төгрөг. Манайх өртөг өндөртэй улс болчихоод байгаа нь үнэн. Гэхдээ бие засах газар 400 төгрөгийн үнэтэй байна гэдэг арай л өндөр биш үү. За яахав, үнэ дүүрч, цэвэрхэн, сайхан, тохилог байвал хамаа алга. Ер нь чанартай, сайн үйлчилгээтэй бол хүмүүс үнэ өртгийг нь асуудал болгоод байдаггүй. Харин 400 төгрөгийн үнэтэй бие засах газар заваан гэж авах юмгүй. Үнэр танар нь арай дэндүү. Орсон хүний дотор муухайрч, нүд хорсмоор.
 
Ядаж байхад ганц хоёр хүж асаагаад, эсвэл арц уугиулчихаж болно доо. Тийм ч юм байхгүй. Цаашлаад гадна талаас нь харахад авах юмгүй. Нурж унах шахсан улаан тоосгон байшинцар л харагдаж байгаа юм. Тэр бие засах газарт өдөртөө 200 хүн ордог гэж тооцъё. Хамгийн багаар л бодоход шүү дээ.  Хятад, монгол хүмүүс хоёр тийшээ хөлхөж буй газар үүнээс ч олон хүн орох боломжтой. Зүгээр л багаар тооцоод үзье.  Ингэхэд л өдөртөө 80 мянган төгрөг шууд олно.
 
Сардаа 2.4 сая төгрөг. Ийм хэмжээний мөнгөөр арц, хүж аваад байж дийлнэ дээ. Тэр битгий хэл гурван сардаа муудсан суултуураа солиод байсан ч болохоор. Мөнгөө жаахан цуглуулж байгаад гадна талыг нь өөд нь татаад, хэн ч харсан аятайхан байхаар засаж ч болно.